Thursday, November 16, 2017

Багш нарт одоо би хоёр зүйлийг хэлнэ

 Багш нарт  би одоо би хоёр зүйлийг л хэлнэ

Надад магтаал ч хэрэггүй. Шүүмжлэл ч нөлөөгүй. Хамгийн гол нь, багш мэргэжлээ аврах гэж багш нарын өөрөө өөрөөрөө өндийсөн тэмцэл, хөдөлгөөнийг удирдсан, чиглүүлсэн түр хорооны ерөнхий зохицуулагчид дэм, тус  болох гэж явав. 

Багшийн төлөө түүхэн их зүйлийг дөрвөн түмэн багш нартаа хамт бүтээж чадав. Гайхамшигтай амжилтыг гаргав. Багш нарын бодит орлого цаашид илт ихсэнэ. Үүнд бүү эргэлз. 

 Багш нарын бүл хүчтэй гэдгийг нийгэм мэдэрсээн, бид ч мэдэрсээн. Ийм үйлсийг бүтээхэд хувь нэмэртээ байсандаа  олон жилийн турш багш мэргэжлээ гэж явсан багш бэлтгэдэг багшийн хүний хувьд сэтгэл их хангалуун байгаа шүү. 

Маш чухал цагт урваж шарваж байсан түр хороо гэж дөвчигнөсөн дүү нар тэд нарт, харин, би цэнэтэй түр хороог үнэ цэнэгүй болгосон тэр эгшинд ингэж  хэлж байсан юм.

 "Ах нь, одоо, нартаа хамтарч ажиллахгүй" 

Одоо, харин, би нийт багш нарт хоёр зүйлийг л хэлнэ.

Нэг нь  энэ. МБҮЭ-гээ байгуул. Өөр олигтой зам байхгүй, та нарт, цаашид.

Нөгөө нь ийм юм. Би, цаашид, дан ганц багш нар та нарын төлөө биш, харин, монгол хүүхдийн төлөө, монголын төлөө ажиллана.  Энэ нь, магадгүй, цөөнгүй багш нарын эсрэг чиглэнэ гэсэн үг.  Үүнийг, тодруулж хэлбэл, "би зарим хулхи багш нарын хулхи үйлдлийг засахыг оролдоно" гэсэн үг, багш мэргэжлээ аврахын тулд шүү дээ.  

Энэ урт тэмцлийг би, харин, гудамжинд биш профессорын замаар хийнэ.


Ц.Лувсандорж 

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...