Thursday, November 16, 2017

Багш мэргэжлийг гэгээн ирээдүйд хүрэх гүүр

 Багш мэргэжлийг гэгээн ирээдүйд хүргэх гүүр


Одоогийн бид тийм ч муу биш байв. Ирээдүйн та нар тэгэхээр  биднээс илүү сайн байх болно.  Багш мэргэжлийн ирээдүй тэгэхээр илүү гэгээн байх юм.

Багш мэргэжлийнхээ ирээдүйн төлөө өнөөгийн багш нар нэгдэж гайхамшигтай их үйлсийг өрнүүлж их зүйл хийж чадлаа. Одоогийн бид муугүй байлаа. Багш нарын цалин дүнд нь  их нэмэгдэнэ ээ. Ойрын жилүүдэд ер нь их өөр болно.

Түр хороо, бидний үзэглэчих шахсан хэлэлцээрийн бичгийн агуулга сайдын албан даалгавар болж сургууль, цэцэрлэгийн захиралд хүрсэн харагдсан. Түүгээр бол ийм л юм ш дээ.

Нэг. 2017 онд багш бүр 516000 төгрөгийг үлдсэн 2 сард авна (37%+300000).

Хоёр. 2018 онд багш бүрийн бодит орлого шууд 20 хувь нэмэгдэнэ. Нөхцөлгүйгээр багш бүр "урамшуулал" гэсэн хэллэгээр 20 хувь нэмнэ.Дээр нь өмнөх урамшуулал, үр дүнгээ авдагаараа авна...Тэгэхээр дундаж нь бараг 50-60 хувь нэмэгдсэн байна, эцэстээ. Энэ байдал 2018 онд зөвхөн үргэлжилнэ.

Гурав. 2019 онд бүх урамшууллыг шингээж багшийн цалингийн хэмжээг тогтооно. "Багшийн цалин=үндсэн цалин+ажилласан жилийн нэмэгдэл" гэсэн утгаар өөрчлөгдөж, багшийн цалингийн тусгай шинэ шатлал, сүлжээг хэрэгжүүлнэ.( Ингэхэд багшийн үндсэн цалингийн доод жишиг 1,6 сая төгрөгт дөхсөн байх юм). 

БШУҮЭ-ийн засагтаа одоо хийж буй хэлэлцээрийн бичиг үүнээс нэг их өөргүй л байх. Учир нь засгийн өнөөгийн боломж ийм л юм. Харин БШУҮЭ-ийн байгуулж буй энэ хэлэлцээрийн бичигт багш гэдгийн ард боловсрол, шинжлэх ухааны ажилтан гэсэн үг л нэмэгдэх биз.

Энэ нь эцэстээ хамгийн хортой юм. Учир нь түүгээр багш цалингийн тамын тогоондоо, инфляцийн чөтгөрийн тойрогтоо л үлдэнэ. Түр хороо, МҮЭ зөрдөг ганц зөрүү энэ юм.

Үүнийг өөрчлөхийн тулд энэ цагаас тоолох ирээдүйн багш нарт ганцхан ганган боломж бий. МБҮЭ байгуулж ҮЭ-ийн хуулиар тэтгүүлж, багш нарын нэгдлээр хүчилж тэмцэнэ.  Бусад бүх боломж, хувилбар үүнээс тун дорд, нэн дор юм.

МБҮЭ байгуулах нь өнөөгийн багш бидний цахим мэт хурдтай, хас мэт эрчтэй, түр дүрэлзэх галын дөл шиг хурц энэ тэмцлийн том сургамжаас үүссэн том ухаарал, хичээл юм. Үүнийг хийж чадвал ингэж эхэлсэн багш мэргэжлийн ирээдүй одоогийнхоос илүү сайн сайхан болж чадна. Ингэснээр ирээдүй нь багш мэргэжлийнхээ төлөө одоогийнхоосоо илүү их хувь нэмэр оруулж чадах юм. 

Ирээдүй одоогоос дандаа сайн байдаг. Энэ нь жам юм. Тэгэхээр ирээдүйн багшийн ирээдүй биднийхээс улам гэгээн байх болно. Тэгэхэд МБҮЭ хэрэг болно.

Ирээдүйн багш нарын хамтааараа бүтээж чадах энэ МБҮЭ, иймд, багшийн мэргэжлийг гэгээн ирээдүйд хүргэх гүүр нь мөн.

Ц. Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...