Багш нар ямар ч үед, ямар ч нөхцөлд буруу, зөвийг тунгааж ойлгодог байх ёстой. Гэвч багшийн энэ бичээгүй ёсыг өнөөгийн багш нар энэ удаа үл дагав. Үл үзүүлэв. Үл үлгэрлэв.
Дөрвөн түмэн багшаа нэгтгэн нэг, цул, бүхэл болгон гудманд 3 сар тэмцэл, хөдөлгөөнийг удирдан тэмцэж тэднийгээ төлөөлөх чадамжтайгаа бодит үйлээр харуулж чадсан багш нарын цалин нэмүүлэх түр хороо нь хэлэлцээр хийж байхад, мөн хэвлэлийн бага хурал хийж "Хэлэлцээр амжилттай өрнөж байгаа. Хэлэлцээрээс гарах бичиг үзэглэгдсэн тохиолдолд багш нар ажил хаях ёсгүй" гэж урдаас сануулж мэдэгдэж байхад түр хороогоо "тулааны талбарт дайчин генералаа ганцаар нь орхиод явдаг урвагч түшмэл, хулхи арми шиг" орхиод, өөрсдийнх нь эсрэг 27 жил ажилласан ҮЭ-д буруугаар ашиглагдан багш бус хүний төлөө, эцэстээ өөрсдийнхөө эсрэг босож байгаа нь бас ухааралгүй, хүний ёсгүй хэрэг байв.
Энэ үед үнэнийг хэлснээ ямар ч ухаарал, сэхээрэлгүйгээр элдэвчлэн
сүрэглэн дайрч байх нь бас ухааралгүй, хүний мөсний бус зүйл байв. Багшийн ёс
зүйд үл нийцэх үйл болов.
Түр хорооныхоо манлайлан хийсэн хэлэлцээрийн явцад засгийн төлөөлөл хамгийн сайн ажилласанг, хамгийн ажил хэрэгч байсанг тэмдэглэж байна, энд, би. Бодит байдлыг ингэж бодитой хэлэхэд нь бас л хүний мөс юм. Багшийн ёс мөн.
Ажил хаяж болно. Гэхдээ их утгатай ажлыг их утгатай цагт нь их утгатай хаяж сур, багш нараа. Багшийн ёс, хүний мөсийг бодит үйлээр харуулж сур, багш нараа.
Багш нар ямар ч үед буруу, зөвийг тунгаадаг байх ёстой. Учир нь та багш шүү дээ.
Багшийн ёсыг тээгч, үзүүлэгч, үлгэрлэгч бол багш юм шүү.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр

No comments:
Post a Comment