"ХУД-ийн боловсролын газар ажил хаялтанд идэвхитэй оролцсон зарим сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдийн урамшууллыг хассан байна" гэж нэг багш бичжээ.
Түр хорооноос зохион байгуулсан ажил хаялтад оролцсныг ингэж буруутгаж үл болно. Харин нөгөөх нь бол өөр хэрэг. Тэгэхээр түр хорооных уу, МҮЭ-ийнх үү? Алинаас нь зохион байгуулсан ажил хаялт болохыг тодруулах. Тэгээд түр хорооных бол бодит ганц хоёр тохиолдлыг мэдэх хэрэгтэй юм байна.
Түр хорооноос зохион байгуулсан ажил хаялтад зөв, төв байсны төлөө
дарга нар тэднийг ингэх ёсгүй. Учир нь тэд эмзэг мөчид багшаа илүү
мэдэрч төв, зөв хандлагыг барьж байсан тулхитай мэдрэмжтэй, сайн
захирал, эрхлэгч шүү. Тийм болохоор,тэднийг харин ч илүү ихээр
урамшуулах, нэмэгдлийг нэмэх ёстой юм. Тийм учраас "Багш багшдаа
тусалъя" МБН-ийнхэн ХУД зочилон очиж тэдэнд хуулийн зөвлөгөө өгч,
бурууг нь зөв болгох ёстой.
Энэ нь энэ мэтээр бусдын төлөө зүтгэснээ яг манж шиг харлуулдаг, тарчлаадаг манж сэтгэлгээ, хандлагыг төрийн алба, түмний алба, нийтийн албанаас эхлээд зайлуулах ёстой юм. Буруу зөв юм шиг, тэнэг саруул юм шиг байж үл болно. Зөв нь зөвөөрөө, буруу буруугаараа л байх ёстой. Энэ нь ухаарлын эх, дэвшлийн үндэс мөн.
Ингэж байж л манай улсад шударга ёс үг биш үйлс болж үнэт зүйл, соёл болох юм. Бас багш нар мандана. Тэгээд багш нар монголоо мандуулна.
Эсрэгт нь намчид даваргана. Ном биш харин нам дагасан нь мандсан мэт явж эцэстээ хүний хөөрхий үр бас доройтож өөрсдийг орлодог байдал улам газар авах юм. Энэ нь буруу.
Тэгэхээр МБН буруу бүхний эсрэг байх нь зөв юм. Учир нь МБН хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч багш нарын цул нэгдэл юм. Бид, түүгээр тэгэхээр гэгээг түгээнэ.
Ц.Лувсандорж
2017 онд 12 дугаар сарын 20-ны өдөр

No comments:
Post a Comment