Thursday, November 9, 2017

Хэлэлцээрийн бичиг үзэглэгдсэн тохиолдолд багш нар ажил хаях ёсгүй

Хэлэлцээрийн бичиг үзэглэгдсэн тохиолдолд багш нар ажил хаях ёсгүй

Багшийн цалин нэмүүлэх түр хороо, засгийн төлөөллийн хэлэлцээр амжилттай өрнөж байна. Өчигдрийн байдлаар нилээд зүйлээр тохиролцоонд хүрсэн.

Хэлэлцээрийн үр дүнг тусгасан баримт бичиг үзэглэгдсэн тохиолдолд багш нар ажил хаях нь "утгаа алдсан" үйл болно. "Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлана" гэдэг шиг өөрсдийн язгуур эрх ашгийн эсрэг ажил хаяж буй хэрэг болох юм. Энэ бол ёс зүй үгүй хэрэг юм. Энэ нь багшийн цалин нэмэх хэлэлцээрийн эсрэг ажил хаялт болно. Энэ бол зүгээр л утгаа алдсан хэрэг байх юм.

Хэлэлцээрийн баримт бичиг үзэглэгдсэн тохиолдолд МҮЭ-ээс зарласан энэ ажилт хаялтад багш нар иймд оролцох ёсгүй. Харин багш бус нь оролцоход утга эрх биш бас байх биз. Гэхдээ хэдэн ажилчид л хаях биз.

Хэлэлцээр хэрэв амжилттай болж үзэглэгдсэн тохиолдолд багш нар ажил хаялт хийж ҮЭ -ийн "тоглоом", "нохойд барьдаг мод" мэт ашиглагдвал цаашид багш нарын төлөө зүтгэх нийгмийн зүтгэлтэн мэдээж үгүй болно. Ер нь багш нарт цаашдаа итгэх, найдах нийгмийн бүлэг, засгийн төлөөллийг олоход бас амаргүй л болно. Тэд зүгээр л үнсэнд хаягдсан шалз лугаа, МҮЭ -ийн нохойнд барьдаг мод лугаа болж үлдэнэ дээ.  Яг л өнгөрсөн 27 жил шиг л. Ийм л уршигтай нөхцөл байдал үүсэж байна.

Түр хороо, засагтай хийж буй хэлэлцээрээс гарах бичиг үзэглэгдсэн тохиолдолд хэрэв багш нар ажил хаях хийвэл ийм хорлолтой, хортой үйл болох юм. Мөн энэ нь хүний чанаргүй, хүний мөсгүй, мэргэжлийн ёс зүйгүй, ер нь, соёл иргэншилгүй хэрэг байх.

Тэгэхээр хэлэлцээрийн баримт бичиг үзэглэгдэх мөчийг хүлээ. Эцэст нь эргэцүүлж шийдлээ хий.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны гишүүн

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Mtu Fmesu
    Admin · 21 hrs
    Ажил хаях шийдвэр цуцлагдаагүй
    2017 оны 11-р сарын 13-ны өдрөөс орон даяар боловсрол, шинжлэх ухааны салбарын хэмжээнд зохион байгуулж буй ажил хаялтыг Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зохион байгуулж байгаа болно. Тиймээс Багш нарын цалин нэмүүлэх түр хороо ба бусад хөндлөнгийн этгээдээс ажил хаяхгүй болсон, ажил хаяхыг зогсоохоор болсон гэх мэт мэдээлэл гаргавал түүнд итгэхгүй байхыг анхааруулж байна. Ажил хаялтын талаарх бүх мэдээлэл, эцсийн шийдвэрийг зөвхөн МБШУ-ны ҮЭ-ийн Холбооноос гаргах тул элдэв мэдээлэлд автахгүй байхыг сонордуулъя." МБШУ-ы ҮЭХ-ы АХУЗБАХ групп

    Үүнийг юу гэж ойлгох вэ?

    ReplyDelete

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...