Батэрдэнэ ээ. Юу гэж гуншигнаж болно...Гэхдээ үйл чинь өөрийг тань их илчилнэ.
Нэг. Мөнхтуяа багшийн "багшдаа багшдаа тусалъя" цахим группын админ-ийг буцааж өг. Та түүнийг хумслах хэрэггүй, эрхгүй юм. Хүний оюуны өмчийг хүндэтгэх хэрэгтэй. Бас хуультай. Та хумслах гээд байгаа юм шиг түүнийг блоклосон байгаа шүү. Мөнхтуяагийн "багшдаа багшдаа тусалъя" цахим бүлэгт 2 л админтай байя гэж манай өрөөнд болсон эхний уулзалт ярьж тохирч та хоёр админ болсон байх аа.
Хоёрдугаарт, түр хорооны эсрэг битгий ажилла. Түр хороо ажил хаялт зарлав. Тэгэхэд түүнийг гэнэт зогсоогоод л хэлэлцээрт орох болсон. Гайхсан. Хэлэлцээрийн ажлын хэсэгт орсон. Ажиллахын оронд байнга завсарлага авч хурал хаяхыг зохион байгуулсаар өдий хүрсэн. Нэг ч бодитой санал, нэг ч өгүүлбэр тавьсан уу? Гайхсан. Хэлэлцээртээ анхаараач гэж хүртэл цахимаар шаардаж байсан. Гайхсан. Эцэст нь түр хороо хэлэлцээр хийж байхад МҮЭ ажил хийгээд ажил хаяхыг сурталчлаад явж байдаг. Гайхсан. Гэтэл та бүхний саналаар түр хороо ажил хаялтаа зогсоогоод хэлэлцээр орсон биз.дээ.Хэлэлцээрээр асуудал тохирох гэхээр ерөнхий зохицуулагч руугаа залуу багш нарын холбооны төлөөлөгч та нар нулимаад байдаг биз... Яах гээд байгаа нь ерөөсөө ойлгогдохгүй. Нэг л өөр сонирхол байгаа юм шиг байдаг.
Гуравдугаарт, энэ цахим бүлэгт зөвхөн багш нарыг зөвшөөрөх байснаасаа буцаж баахан хүнийг зөвшөөрч цахим бүлэгт хандалт авч сурталчилгаа хийх зорилготойгоор буруугаар ашигласан. Тэр бүү хэл цахим энэ нэгдлийг залуу, хөгшнөөр, боловсролыг 30 жил авч явах, явахгүйгээр ангиллах тандах судалгаагаа зөвшөөрөлгүй явуулж залуу багш нарын холбооны гар хөл бологч гэдгээ харуулсан. Одоо наад өөрийг тань дэмжээд байгаа коммэнтийн эздээ нэг хар даа.
Дөрөвдүгээрт, хаана уулзалт байна тэнд хэрүүл өдөөж байдаг... Бүтээл байдаггүй.... Энэ бүхэн баримт.
Тавдугаарт, багаар ажиллах наад захын соёлгүй. Хаана хурал, уулзалт байна бүгд утгатай, утгагүй шаагилдаж шуугилддаг. Түүнийг та манлайлдаг. Удирдагч руугаа нулимдаг. Үргэлж үүрэг нэхдэг атлаа эрх олгодоггүй.
Эцэст нь хэлэхэд, залуу багш нарын холбооны хөх хувцастай, гелидсэн үстэй залуучууд та нар дөрвөн түмэн багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө өөрөөрөө өндийсөн энэ түүхэн өндийлтийг ходоодон сонирхол, од болох дон, хялбар бизнес, улс төрийн ашиг хонжоо олоход шалны алчуур шиг хэрэглээд хаях нь шив дээ.
Үйл тань өөрийгөө тань илчилж байна. Ингэж бичснийхээ төлөө залуу багш нарын холбооны төлөөлөл болсон цэнхэр костюмтай, хэвлэлийн бага хурал дээр суудлаа булаалцаж, микрофон хөөцөлдөж байдаг Та нараас би уучлал ерөөсөө гуйхгүй юм. Дахиад иймэрхүү зүйл бас бичихгүй юм. Та нартаа хамтарч дахиад ажиллахгүй, харин их хол байхыг хичээх юм. Учир нь бидний үнэт зүйл өөр юм байна лаа.
Энд харин үйлээр тань шинжиж үнэнийг тань хэллээ. Тусгаж аваад өөрийгөө шинжвэл аз чинь. Эсвэл чадвал хохь чинь.
Үйлээ л сайн шинж. Тэгэхэд та од болох дон тань аяандаа багасгаад бусдыг ашиглах бус харин бусдын төлөө өөрийгөө зориулахын үнэн чанар,үнэн цэнийг барьж мэднэ.
Үйл тань үнэнийг тань хэлж байдаг юм.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Багш багшдаа тусалъя. Энэхүү үзэл санааны дор нэгдсэн "Багш багшдаа тусалъя" фейсбүүк цахим бүлгийн үйл ажиллагааг дэмжихэд энэхүү блогийн утга учир оршино.
Subscribe to:
Post Comments (Atom)
Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан
Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...
-
Монголын Багш нарын Анхдугаар Онц Их Хурлын Үндсэн Илтгэл Илтгэгч: Ц.Лувсандорж, Багшийн цалин нэмүүлэх түр хороны гишүүн Энэ онц их ...
-
Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт Ийм нэгэн бодит тохиолдолд саяхан болов. Хүүхэдтэйгээ явж байтал нэг эр байшингийн булан р...
-
Боловсролын сүүлчийн "мокикан" Сүүлчийн Мокикан (The last of Mohicans). Энэ сайхан өрнөлтэй, саруул төгсгөлтэ...
No comments:
Post a Comment