Wednesday, November 22, 2017

Багш нар л монголоо аварна. Монголоо гоёно.

Багш нар л монголоо аварна. Монголоо гоёно.

Багш бидний нэг, цул, бүхэл болж нэгдсэн язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцсэн 3 сарын тэмцэл нь их үйлсийн зүгээр л эхлэл, оршил төдий юм.Түүний өрнөл их уртад, бас хурц байх болно. Үр дүн их, том, гэгээн, тунгалаг байх болно.
Их үйлсийн төлөөх бидний үнэн тэмцэл их уртад өрнөнө. Алтан харьцаа, аятай, хөгтэй үргэлжилнэ. Дүнд ёроолоосоо орой руу жээжийн еэжийж эвдэрсэн элсэн цаг эвгүй энэ нийгмээ хүний чадварт тулгуурласан төв, зөв нийгэм, эрүүл монгол болохын төлөө их үйлсийг бүтээнэ, хийнэ.

Онц их хурлын 13 зорилт бүхий тогтоолыг үе шаттай хэрэгжүүлнэ (http://bagshbagshdaatusalya.blogspot.com гэсэн блогт орж багш бүр хурлын тогтоолыг уншиж сургууль бүрийнхээ мэдээллийн самбараар бусад түгээх хэрэгтэй).
Эхлээд багшийн цалинг 1,6 сая төгрөгт хүргэнэ. Эцэст нь түүнийг багшийн ажлын хөлсний дэлхийн нийтийн нийтлэг жишиг 3500$ болгоно.Багшийн тэтгэврийн насны доод хэмжээг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгоно.

Бидний оршил тэмцлийн үр хэлэлцээрийн дүнгийн мөнгөн илэрхийллийг тусгасан засгийн газрын тогтоол ч юм уу, ямар нэгэн нэг баримт бичиг гарна (Энэ баримт бичгийн утга зөвхөн 2017, 2018, 2019 онд л хамаатай юм). Бусад заалтуудыг бид их тэмцлээрээ бий болгоно. Багшдаа багшдаа тусална. Багш л багш мэргэжлээ аварна. Энэ нь угтаа ардчилал юм. Дүр эсгэсэн бус харин үнэн ардчилал ард тань биш харин гарт тань бий.

Тэмцэл өрнөнө. Өрнөхдөө утгатай, бэлтгэлтэй, уртад өрнөнө. Түр дүрэлзэх галын дөл шиг хурц, мөнхөд бадамлан гэрэлтэх зул шиг уртад гийгүүлж урт үргэлжилнэ, хурц бадамлана.
Багш бид нар үүнд харин өөрөө өөрсдийгөө бэлтгэж байх ёстой юм. МБҮЭ байгуулах болох хэрэгтэй. ҮЭ-ийн хуулиар тэтгэгдсэн,багшийн нэгдлээр хүчлэгдсэн их тэмцлийг багшийн мэргэжлээ шавраас татаж гаргах, аль ч цагийн багшийг ядуурлаас салгах, монголоо эвдэрсэн элсэн цаг биш харин ишгүй лонх шиг алтан харьцаатай, аятай, хөгтэй, хэвтэй зөв, төв нийгэмд хүргэхийн төлөө түр дүрэлзэн асах галын түр дөл шиг тун хурц, мөнх бадамлах зулын гол шиг нь нэн тэсвэртэй, гал нь шиг гэрэлтэй урт тэмцлийг хийнэ. Ийм тэмцлээр багш нар бид монголоо аварна. Монголоо гоёно.

Багш нар л  монголоо гоёно, монголоо аварна,

Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...