Тэр олон "биз"-үүд ажил хаясан биз дээ? Эцэстээ гэвч байрандаа л үлдэнэ биз дээ?
Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ээс зохион байгуулж байгаа ажил хаялтад багш нар оролцож байгаа гэсэн бил үү?
Тэгвэл дараах "биз" -үүд мөн л оролцож байгаа биз дээ.
Шинжлэх ухааны салбарынхан ажил хаясан биз?
Шинжлэх ухааны академи ажил хаясан биз?
Хүрээлэнгүүдийн судлаачид ажлаа хаясан биз?
Төсөв авдаг улсын их дээд сургуулийнхан ажлаа хаясан биз?
Боловсролын яамны дарга, мэргэжилтэн ажлаа хаясан биз?
Боловсролын яамны дэргэдэх салбар хүрээлэн, төв, институтууд ажлаа хаясан биз?
Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын манаач, нярав, нягтлан, номын санч, сургуулийн ажилдаг багш бус захирал, эрхлэгчид ажлаа хаясан биз?
Энэ олон "биз" -д хамаарах нь ажил хаяж байгаа нарын тооноос 2 дахин илүү биз дээ.
Багш нар өөрийнхөө төлөө бус харин багш бус энэ "биз"-ийн төлөө утгатай ажлаа утгагүй цагт утгагүй хаяж ирсэн байдаг. Ингэснийхээ эцэст, хамгийн харуустай нь багш нар төсвийн байгууллагын цалингийн тамын тогоондоо л, инфляцийн чөтгөрийн тойрогтоо л эргэлдэж, эдлэгдэж үлддэг юм. Үүнийг 27 жилийн МҮЭ-ийн ийм нэгэн ээлжит жүжиг, багш нарын ийм нэгэн утгагүй ажил хаятад зүтгэж явсан багш нарын зарим нь ухаарсан ч байж мэднэ. Ихэнхи нь гэвч харин огт ухаараагүй л, өөрөө өөрийнхөө эсрэг босож тэмцэж явах.
Ухаарч ажил хая, утгатай ажил хая. Буруу ажил хаялтад буруугаар бүү ашиглагд, багш нараа. Зөв цагт зөв ажил хаяж багш мэргэжлийг тээгч багш нарыг цалингийн тамын тогоо, инфляцийн чөтгөрийн тойргоос салга..
Ухаар тэмц, Тэмц ухаар, багш нараа. Нартад ганц нандин мэргэжлээ нийгмийн ёроолоос дээш татаж байх ёстой байранд тавь. Үүний төлөө ажил хая. Үнэний төлөө ажил хая, тэмц.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр

No comments:
Post a Comment