Багш нарыг тэмцэлд нэгдэх нь нэн чухал. Гэвч хэлэлцээрт бэлтгэх түүнээс чухал
Багш нарт хэлэлцээрийн тал, түүний төлөөлөх чадамжийн талаар маш зөв ойлголт өгөхгүй бол цаашид багш нар тэмцэл хөдөлгөөндөө гудмаар амжилт олох авч хэлэлцээрээ амжилт олохооргүй юм байна лаа шүү.
Багш нарын цалин нэмүүлэх түр хороог юу ч биш болгосон багш нарын нэгэн хэлэлцээрийн түүхийг энд үлгэр болгон үлдээв.
Түр хороо багш нараар улсын хэмжээнд ажил хаяулж чаддагаа сануулах 2 өдрийн ажил хаялтаар үзүүлж өөрт нь огт байгаагүй, өрөөл ч итгэхгүй байсан "багш нарыг төлөөлөх, удирдах чадамж"-тай болсноо түмэнд харуулав. Энэ бол том акц байв. Түр хороо ийм чадамжтайгаа харуулсан тул түр хороо "шаардлага биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялтыг хийнэ" гэж нөгөө талаа шахаж байгаа юм. "Энэ шахалт бодит үйл болчихно" гэж нөгөө тал маань "айж" байгаа нь тодорхой. Учир нь сануулах ажил хаялтаар тэр чадаж байгаагаа харуулчихсан юм.
Тэгээд өгсөн хугацаанд шаардлагыг нь биелүүлээгүй тул багш нарын ажил хаялтыг хийх товийг хэвлэлийн бага хурлаар зарлаж байгаа юм. Энэ бол урдаас бодсон том акц байхгүй юу даа.... Өмнө 2 өдрийн ажил хаялтыг удирдаж чадснаа харуулсан тул нөгөө тал "айж" эхэлнэ...
(Хэлэлцээрт орох нь тодорхой байсан... Гэвч хэлэлцээрийн нөхцлийг ядаж тод болгоогүйгээр манай нөгөө хэд гэнэт лайв хийгээд ажил хаялт хийлгүйгээр ажил хаялтыг зогсоосон нь алдаа байв. Хийж үзүүлээд, эсвэл бараг хийх шахах уу болж байж буулт хийлгэж, амлалт авч хэлэлцээрт давуу байдалтай орно гэж би хувьдаа бодож байсан. Гэвч энд гэнэтийн лайваар алдаа хийв. Цаашид анхаарах).
Хэлэлцээрт ороход бид нөгөө талдаа "шаардлага биелүүлбэл бид багш нарыг ажил хаялт хийлгэхгүй" гэж амлаж байгаа юм л даа.( Ийм чадамжтай гэж л айлгаж байгаа юм шүү дээ). Энд хугацааны хүчин зүйл орж ирнэ. МҮЭ түр хороог ажил хаялтаа зогсооход ажил хаялт зөрүүлээд зарлаж байгаа нь цаанаа түр хороотой өрсөлдөж буй хэлбэр юм шүү дээ. Товчхон хэлбэл, хэн нь багш нарыг залуучуудын хэлдэгээр "бацаж" байгаагаа харуулна гэж байгаа юм.
Үнэндээ бол энэ нь түр хороонд засаг болон МҮЭ хамтран ирүүлсэн том цохилт, дарамт байв. Хугацаанд шахуулж буулт хийлгэнэ. Ер нь түр хороог юу ч биш, чадамжгүй гэж харуулах цаад зорилготой юм л даа. Түр хороог тоглоомоос шахаж гарна. (Түр хороо засагт ч үнэндээ төвөгтэй, МҮЭ ч бас төвөгтэй байх юу даа. Тэднийг багшийн төлөө ажилла гэж шаардаад, тэдний үнэн нүүр царайг нийгэмд харуулаад байна ш дээ). Ийм учраас түр хороотой байгуулах хэлэлцээрт МҮЭ-г оруулж суулгасан байсан. МҮЭ нь энэ хэлэлцээрт зарчмын хувьд илүүц байсан юм. Гэвч хэлэлцээрийн турш ҮЭ байв, тэнд. Хэлэлцээрийн 10 хоногт манай нөгөө хэд хурал хаяад хэлэлцээрт цаг их алдаж байв. Энэ МҮЭ-д, засагт ч ашигтай юм... МҮЭ биднийг сөргүүлээд ажил хаялт зарлачихаад байдаг. Гэхдээ харахад боловсрол, шинжлэх ухааны гээд байгаа атлаа "багш нарыг ажил хаялтад бэлтгээд байгаа юм... Тийм учраас өнгөрсөн 3 дахь өдрийн орой тохиролцоогүй 2017 оны шаардлага дээр нэг нөгөө талд "тодорхой хувь хэл" гэсэн шаардлагыг дахин хүргүүлсэн (бид 45 хувь гэж байгаа шүү дээ). Маргааш нь тэд тэр шаардлага дээр 516000 хэлж байгаа юм (36 хувь+300000). МҮЭ ажил хаялт зарлачихсан. Манай нөгөө хэд тэдний тал орчихсон ажил хаялтын бэлтгэлийг хийлгээд цахимаар сурталчилгаа хийгээд явж байдаг... 4 дэхь өнгөрөхөд засаг түр хорооны чадамжид итгэх итгэл багасаж эхэлнэ. Яагаад МҮЭ -ийн ажил хаялт ер нь болох нь гэсэн мэдрэмж бүх талуудад ирж байгаа юм. Түр хороо шаардлага хангавал, өөрөөр хэлбэл, тохиролцож хэлэлцээрийн бичигт гарын үсэг зурвал "багш нарыг ажил хаялт хийлгэхгүй" гэж анх хэлэлцээрт орсон байдаг... Тэгэхээр түр хороо хугацаагүй болж 4 дэхь өдөр хэвлэлийн бага хурал хийж "хэлэлцээр амжилттай явж байна... Хэлэлцээрийн бичиг үзэглэгдсэн тохиолдолд багш нар ажил хаях ёсгүй" гэсэн агуулгаар үйл явцыг мэдээлж байгаа юм... Маргааш нь 5 дахь өдрийн өглөө түр хорооны чадамжийг дахин эцэслэн шалгаж "Хэлэлцээрийн бичгийн эх үндэс болох ажлын хэсгийн дүгнэлтэд талуудын төлөөллийг гарын үсэг зурах эсэхийг асууж байгаа юм. Бид түр хорооны нөгөө хэдийг зурах нь зөв. Тэгээд хэлэлцээрийг бичгийн үйлдье" гэсэн саналыг хэлэлцээрийн ахлагчийн хувьд өөрийнхөө тал нилээд шахаж хэлж байгаа юм.
Түр хорооны чадамжийг эцэслэн сорьсон, МҮЭ болон засгийн хамтарсан тоглоомын сүүлийн хөзөрт түр хороо хариу өгөх ёстой болж байгаа юм. Гэтэл түр хорооны нөгөө хэд маань МҮЭ -тай хамтраад ажлын хэсгийн сүүлийн үнэт эгшинг цэнэгүй болгоод хаяаад гарсандаа!!!
Эцэст нь хэлэлцээрийн энэ тоглоом, энэ шахалт, энэ сорилд түр хороо хожигдож, нөгөө талууд хожиж байгаа юм... "МҮЭ л багшийг төлөөлөх чадамжтай юм байна ш дээ. МҮЭ л багшийн төлөөлдөг юм шүү дээ... гэсэн өнгө аястай болж, харж эхэлнэ дээ. Тэд багш нарыг ажил хаяулж байна. Харин түр хороо амласандаа хүрсэнгүй ш дээ" гэж энэ акцаар МҮЭ, засаг хоёр түр хороонд хэлэхгүйгээр хэлж байгаа юм.
Багш нар цаашдаа хэлэлцээрийн наад захын ёс зүй, дэг журам, техникт бүгдээрээ, тэр тусмаа удирдан төлөөлж байгаа төлөөллийг бэлтгэхгүйгээр багш нар тэмцэл хөдөлгөөнд хэлэлцээрээр амжилт хэзээ ч олохгүй шүү...
Энд түр хороог төлөөлж хэлэлцээрийн ажлын хэсэгт орсон нөгөө хэд маань эргэлзмээр үйлийг их хийсэн шүү дээ. Яг л дайсандаа урвасан юм шиг үйлийг түр хороо орших, эс оршихыг шийдэх торгон эгшинд хийгээд МҮЭ дагаад гарч байгаа юм даа. (Их л хачиндаа. Энд л би хувьдаа бидний энэ бүтэлгүй хэлэлцээрийн эхлэлийн өмнө, эхлэл, өрнөл, төгсгөлд улс төр, тагнуул, явуулга орчихлоо доо гэж мунгинасаар л байгаа даа...)
Хэрэв өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдрийн хэлэлцээрийн бичиг үзэглэгдэж, түр хороо багш нарын ажил хаяулахгүй байж чадсан бол багш нарын цалин нэмүүлэх түр хороо багш нарыг "базаж" төлөөлж, удирдаж чадах чадамжтайгаа дахин нотолсноор хэн ч зөвшөөрөгдөхгүй, хэн ч тоохгүй хэн ч биш болж үлдэх биш харин түр биш бүр бүр хороо болж мандах байлаа даа. Энэ сургамж, том хичээл шүү.
Багш нараа тэмцэл, хөдөлгөөнд нэгтгэх нь нэг хэрэг, нэн чухал . Гэвч тэднийг хэлэлцээр бэлтгэх нь түүнээс чухал юм байна даа.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

No comments:
Post a Comment