Эрүүл мэндийн сайдад нэг эвгүй үг хэлчих үү?
Эрүүл мэндийн сайд хүүхдийн сурах эрүүл мэндийн талаар их ойлголттой юм байгаа биз дээ.
Одоо энэ хүүхдүүд 19 хичээл үзэж байна. Эрүүл мэндийн хичээл гэж нэмбэл
20 хичээллэрхүү юм болох нь дээ. Бас дээр нь багшаа бэлтгэсэн үү,
сурах бичгээ хийхэв үү, андууд аа!
Хийрхэх яахав. Хийхэд учир их бий шүү.
Наад хүүхдүүд чинь өдөржингөө болсон болоогүй юм үзэж, оройжингоо
болсон болоогүй юм хуулах юм. Энэ эрүүл хэрэг үү? Энэ эрүүл мэндийн
боловсрол уу?
Бидний доройтол сэтгэлгээндээ байгаа. Бидний сэтгэлгээ доройтолдоо байгаа.
Биологийн хичээл, биеийн тамирын хичээлийг эрүүл мэндийн хичээлд
нэгтгэсэн юм байгаа биз дээ. Хичээл цөөрсөн юм байгаа биз дээ.
Хүүхдүүдийн тархи гэдэг юу ч хамаагүй чихэж байдаг хогийн сав биш. Улс
төржилт бол бүр биш. Өнгөрсөн 27 жилд хичээл гэдэг зарим этгээд, зарим
бүлийн ашиг олох их сонирхлыг хангагч болж хувирсанг бид цалингийн
тэмцлийн дараа их тод илчилж гарна даа. Хуучин монгол бичиг хэний
бизнес үү гээд л эхэлнэ дээ...
Тэгээд ч эрүүл аж төрөхийг эрүүл
мэндийг хичээлээр гэхээсээ эрүүл орчин, эрүүл харьцаа, эрүүл нийгэм,
эрүүл гэр бүл, эрүүл агаар, эрүүл хооллолтоос л олох вий дээ. Ядаж оройн
хоолоо эрт идэх, бага идэхээс эрүүл мэнд эхэлнэ дээ. Хичээл гэхээсээ
зөв хэвшил, зуршил юм шүү дээ, эрүүл байх гэдэг.
Эсрэг нь бас л том мангартал, их тэнэглэл болно шүү дээ.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Багш багшдаа тусалъя. Энэхүү үзэл санааны дор нэгдсэн "Багш багшдаа тусалъя" фейсбүүк цахим бүлгийн үйл ажиллагааг дэмжихэд энэхүү блогийн утга учир оршино.
Subscribe to:
Post Comments (Atom)
Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан
Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...
-
Монголын Багш нарын Анхдугаар Онц Их Хурлын Үндсэн Илтгэл Илтгэгч: Ц.Лувсандорж, Багшийн цалин нэмүүлэх түр хороны гишүүн Энэ онц их ...
-
Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт Ийм нэгэн бодит тохиолдолд саяхан болов. Хүүхэдтэйгээ явж байтал нэг эр байшингийн булан р...
-
Боловсролын сүүлчийн "мокикан" Сүүлчийн Мокикан (The last of Mohicans). Энэ сайхан өрнөлтэй, саруул төгсгөлтэ...
No comments:
Post a Comment