Гадагшаа хар даа. Утаа байгаа биз.
Амьсгал даа. Утаа орж байгаа биз.
Үүнийг нийгмийн хамгийн хүчирхэг багшийн бүл, "арми" бас эсэргүүцэх
ёстой юм. Багш гэгч амиа бодогч биш харин бусдын замыг гэрэлтүүлэгч юм.
Бусдын зам, шавь нарын ирээдүй, өрөөлийн амьсгал энд их утаатай байна.
Бас багш ч гэсэн амьсгалдаг юм. Багш ч гэсэн үр хүүхэдтэй юм. Багш бүр олон шавьтай юм. Тэгэхээр багш нар утаатай эвлэрэх биш эсрэг байх ёстой. Үүнийг бас талбайг дүүргэж талыг доргиож илэрхийлэх цаг, мөч ирчихээд байна.
Утааны эсрэг бас хүн бүр л тэмцэх хэрэгтэй. "Хүн бүрт" гэдэг мэдээж хотын гадна уулын аманд хөрвөөж байдаг МАНАН-ын дарга анги, давхарга орохгүй. Тэд даргаа солихоороо л утаатай танилцаж, түүнийгээ их ажил хийчихлээ гэж сурталчилж байдаг юм.
Хэдийгээр тэмцэж чадахааргүй болтлоо ядуурсан ч гэсэн ардууд яаж хийж байгаад өндийж амьдралын эх болсон амьсгалахынхаа төлөө нэгдэж тэмцэх хэрэгтэй юм. Байнга тэдний шаналгаж байх хэрэгтэй.
Азийн цагаан дагиныг тэд яагаад Азийн утаанбаатар, Дэлхийн хамгийн муухай хот болгов оо. Санаатай юу?
Хорт утаагаар амьсгалахыг хүлээн зөвшөөрч, түүнийг тэсэж байна гэдэг арай л хэтэрхий дорой, хэтэрхий ноймоо хэрэг.
Ядуугийн амьдрах хүсэл баяны мөнгөжих учиг гэдэг байх аа. Ийм л юм нөгөө 27 жил болсон биз дээ.
Азийн цагаан дагина Азийн утаанбаатар болсон байгаа биз. Тэр дэлхийн хамгийн архитекторгүй, амбааран хот, муухай хот болсон байгаа биз. Монгол хүний ихэнхи нь цагаан дээлт ядуу Дамдин шиг ард болсон байгаа биз. Нийгмийн чинээлэг дундаж давхаргын гол, сэхээтний цөм байдаг багш нар хүртэл ард болгох аянаар бас ард ядуу болсон байгаа биз.
Энэ бүхний эсрэг багш нар бас дуугарах ёстой юм. Тэд ядуурлаас гарахын төлөө нэгдэж тэмцсэн шигээ амьсгалах эрхийнхээ төлөө цул болж утааны эсрэг нэгдэх хэрэгтэй. Дуу гарах хэрэгтэй, дуулгах хэрэгтэй. Түүний эсрэг зогсох хэрэгтэй.
Амьсгал даа. Утаа орж байгаа биз.
Гадагшаа хар даа. Утаа байгаа биз.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугнаар сарын 10-ны өдөр

No comments:
Post a Comment