Түүнд хурдлах нь яах аргагүй чухал, гэвч...
"Лхагваа Эрдэнэ
багшийн сануулсан ёсоор цаг алдалгүй хурдлах хэрэгтэй" гэдэг нь зүйн
ёсны хэрэг мөн. Гэхдээ бэлтгэлээ сайн базаах нь түүнээс ч чухал юм.
Үүний тулд эхлээд нэгж дээрээ цэгц болмоор байна. Яг тэмцэх гэхээр наад
сургуулийн ҮЭ хөдөлж өгдөггүй. Бүр эсрэг ажилладаг. ҮЭ саад болдог нь
өмнөх тэмцлээр их тод харагдсан.
Тэмцлийн хамгийн чухал, эцэстээ хүчтэй мэдрүүлэх хэлбэр бол ажил хаялт.
Ажилт хаялт хийхэд бидэнд багшийн төлөө ҮЭ хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр
сайнаар хэлбэл, залхуу, саараар үзбэл, худалдагдсан наад ҮЭ-ээ одоо
хурдхан МБҮЭ болгож хувиргах хэрэгтэй байна. ҮЭ-гүйгээр ажилт хаялт хийж
болохгүй болчихоод байна. Хууль нь тийм юм. Бусдыг МБН хийж чадна.
МБН одоо нэгж дээрээ хуучин цалин нэмүүлэх түр хороог цалин нэмүүлэх
хөдөлгөөн, дугаар сургуулийн МБН болгоод "нэг тамга нэг удирдлага" гэсэн
үзэл дор нэгсэж, цахим хурдаар цахилах боломж бүрэн бүрдүүлж байна. Бас
МБН-ийн дэргэд сургуулийн ҮЭ-ийн шинэчлэлийг дэмжих хороо байгуулж
ажиллаж байгаа. Мөн санхүүгийн хувьд хамааралгүй байхын тулд; соёлтой,
зарчимтай эх үүсвэртэй болохын тулд "Багш багшдаа тусалъя" сонинг
гаргахаар ажиллаж байна.
Лхагваа Эрдэнэ багшийн сануулсан ёсоор
цаг алдалгүй хурдлах хэрэгтэй нь үнэн зүйн хэрэг, маш чухал. Учир нь багш бидний
тэмцлийн хүч багш бидний нэгсэл, цахим хурдад бий. Тэгэхээр, хас мэт эрчээр
цахилан хурдлахаас өмнө багш нар бид эхлээд тэмцэлдээ 2 жигүүртэй болох
хэрэгтэй юм. Нэг жигүүр болох МБН аль хэдийн ургасан байна.
Нөгөө жигүүр болох багшийн төлөө ҮЭ-г сургуулийн түвшинд бүтээж,
яаралтай цэгцлэх хэрэгтэй байна.Хоёр дахь жигүүрээ аль болох хурдан, цахим хурдаар ургуулах хэрэгтэй байна.
Ийм хоёр жигүүртэй
болсон цагт бид багш мэргэжлээ шавраас татаж гарган багшийг ядуурлаас
салгаж чадна. Түүгээр ч тогтохгүй монголоо хүний чадварт тулгуурлсан
зөв, төв хөгжлийн замд оруулж ч чадна.
Хурдлах нь нэн чухал, гэвч цэгцрэх нь бүр ч чухал.
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр
http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_21.html
Багш багшдаа тусалъя. Энэхүү үзэл санааны дор нэгдсэн "Багш багшдаа тусалъя" фейсбүүк цахим бүлгийн үйл ажиллагааг дэмжихэд энэхүү блогийн утга учир оршино.
Subscribe to:
Post Comments (Atom)
Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан
Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...
-
МОНГОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ОНЦ ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ...
-
Математикийн багш байхын зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл Математикаа мэддэг байх нь математикийн багш байхын зайлшгүй нөхцөл л юм. Хари...
-
Боловсролын сүүлчийн "мокикан" Сүүлчийн Мокикан (The last of Mohicans). Энэ сайхан өрнөлтэй, саруул төгсгөлтэ...
No comments:
Post a Comment