Thursday, January 25, 2018

Хоёр хаялт

Хоёр хаялт

Багшийн тэмцэл хоёр хаялтаар л эцэстээ эцэслэнэ. БСШУҮЭ-г хаях. Ажил хаях.
БСШУҮЭ -г орхи, хая.

 Татварыг тань авчихаад талийж өгдөг ийм залхуу, шар ҮЭ-г орхихгүйгээр, эсвэл өөрчлөхгүйгээр багшийн тэмцэл амжилтаар хэзээ ч төгсөхгүй. Учир нь үнэн ҮЭ бол үнэн тэмцлийн хууль ёсны үнэн хэрэгслэл юм. Ийм үнэн ҮЭ л хуулиар ажил хаялтыг зарлаж, зохион байгуулж, удирдаж чадна. Дүнд нь багш, ажилчид, тэгээд улс хожино. Харин шар ҮЭ бол яг нэр шигээ шарлаж нийгмээ өвчлүүлдэг. Яг 27 жилийн турш гурван талт хэлэлцээр гэгчээр багш нарыг ядууруулсан шигээ гэрээлж ядраан бүр баллаж өгдөг. Тэр өөдлүүлдэггүй, харин ядууруулдаг, уруудуулдаг сайнаар яривал, залхуу, муугаар яривал эзэд, эрх баригчдад үйлчилдэг, хаалтын гэрээ байгуулдаг шар ҮЭ юм. Ийм ҮЭ-г орхи. Өөрчил. Хая. Энэ хаялт багш нарын тэмцлийн амжилтын нэг үндэс, тэг чиг мөн. 

Ажил хая. Энэ бол эрх баригч, эздэд жинхэнэ утгаараа, хамтын хөдөлмөрийн үнэ цэнийг үнэн мэдрүүлж үнэллүүлдэг тэмцлийн эцсийн ганц хүчтэй арга, акц, хэлбэр юм. Ийм хаялт багш нарын шаардлагын үл тоолтуудаар, нэн ядуурлаар, тун ядралаар дороо бэлэн болчихсон,_ нөхцөл бүрдчихсэн байгаа юм. Харин гагцхүү зохион байгуулалт, зохион байгуулагчаа л хүлээлж байна. Зохион байгуулагч гарч ирэхэд энэ хаялт эхлэхэд бэлэн байна. Энэ бол бас багшийн цалин нэмүүлэх тэмцлийн амжилтын ганц гарц, нэг чиг мөн.


Холыг харсан энэ хоёр үйлдэл багшийн тэмцлийн амжилтын эх үндэс, эх үйл учир энэ хоёр хаялтаа хойш нь бүү тавь.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...