Monday, February 12, 2018

Боловсролын яамыг ганц ч болов ясны багш мэргэжилтэнтэй болгоё

Боловсролын яамыг ганц ч болов ясны багш мэргэжилтэнтэй болгоё


Боловсролын яаманд МАН, АН -аар баахан намчид л бий болсон юм. Үгүй гэж хэлэх хүн гарахгүй байх. МАН солигдлоо. Нэг сайд залралаа. Энэ бүхэнд 10, 20 намчид дагаж ирэх. Бүтцийн өөрчлөлт хийсний дараа бүгд үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагчид болно. Тэгээд тэндээ уусаж үлдэнэ.

АН солигдлоо. Бас нэг сайд залралаа. Тэр бүхэнд бас 10,20 намчид ирэх. Мөн бүтцийн өөрчлөлтөөр бүгд үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагчид болно. Тэгээд тэндээ уусна. 

Намгүй нь энэ урсгалд шахуулсаар, шахагдсаар. Эцэст нь боловсролын яам намчдаар дүүрч үлдсэн байх. Яахав, зарим нь сайдын тушаалд нэрээ шууд оруулж, төрийн сангийн зээлийг шууд авч гадаадад сурах гээд зайлах явдал хаяа хаяа гарах.

Энэ бүх намчирхалын дүнд боловсролын яам ясны ганц ч мэргэжилтэнгүй болов. Дүнд нь боловсрол ингэтлээ олигархиуд (эрх мэдэлжсэн хөрөнгөтөн, хөрөнгөжсөн эрх мэдэлтэн)-ын саварт өртөж, багш ядуурч, боловсрол дампуурсан байх юм.

Боловсролыг ингэтэл дампууруулсан энэ яамныханд хариуцлагыг нийтээр тооцож, цоо шинэ боловсролын яамыг бүтээе! Боловсролоо аварья!

Эднээс одоо юу харах вэ дээ. 30 жил бага хугацаа биш.

Боловсролын яамыг ясны ганц ч болов багш мэргэжилтэнтээ болгоё!

Боловсролын ганц ч болов ясны бодлогочтой болгоё!

Ингэхгүйгээр тэр одоо цааш явахгүй. Боловсрол ч өндийхгүй. Багш ч ядруулаас гарахгүй.  Монгол маань ч сэтгэлгээнээс ядуурлаасаа салахгүй.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/blog-post_12.html

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...