Monday, February 12, 2018

Эргүү юм шиг 21 дэх хичээл гэнэ үү?

Эргүү юм шиг 21 дэх хичээл гэнэ үү?

Эргүү юм шиг эрүүл мэндийн хичээл бас орно гээд шийдсэн гэнэ үү. Энэ бол болохгүй боловсролын сайдын бас нэг болхи шийдвэр мөн.

Эрүүл мэндийн хичээл. Энэ чинь одоо 21 дэх хичээл болж байгаа биз.

Хүүхдийн энэ олон хичээл цаана томчуудын, олигархиудын мөнгөний сүлжээ, бохир бизнес л байдаг юм.

Ямар хичээлийн цаана хэнийхний бизнес байгааг гадарлана. Цааш нь хэлэх үү, яах уу?

Боловсролын сайд болохгүй энэ бүхнийг засахгүй юм уу?

Ажиглаж байхад том ордонд олон хүн цуглууж баахан зураг авахуулсан ажил нэртэй ажил бус зүйлийг их хийх юм. Зургаар одоо хол явахгүй. Хар масс хар ч гэсэн бас ухаажиж байна.

Багшийн цалин нэмэх, боловсролыг дампуурлаас гаргах, түүнийг олигархийн савраас салгах гээд шийдэх бодитой асуудал тоомгүй олон байх. Түүний дэргэд зураг авахуулах бол ажил биш юм. 

Монголын төлөө ганц ч болов зөв юм хийхгүй юм уу?

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/21.html

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...