Багшийн цалин нэмэгдэнэ. Багш нар бидний түр дүрэлзэх галын дөл шиг өрнүүлсэн, түр хорооны хурц удирдсан тэмцлийн дүнд ойрын үед ийнхүү л нэмэгдэнэ байх. Байх гэдэг нь бидний хийж байсан хэлэлцээрийн ёсоор гэсэн үг л дээ.Үүнээс сайжрах магадлал нь бага, түүнээс муудах магадлал нь ч бас бага юм л даа.
2017 онд энэ улиралд багтан 37%+300000=516000 ₮ олгогдоно.
2018 онд багш бүр 20 % + авдаг нэмэгдэл сар бүрээр олгогдоно.
2019 онд бүх урамшууллыг үндсэн цалинд оруулсан, цалин =үндсэн цалин+ажилласан жилийн нэмэгдэл гэсэн утгаар багшийн цалингийн шинэ тогтолцоо, сүлжээгээр багш нар цалинжина... Тэгэхэд алдарт 1.6 сая төгрөгт дөхнө.
Энэ бүхэнд дээр онц их хурлын шийдвэрийг хамтран хэрэгжүүлнэ (13 зүйл заалт).
Гэвч дээрх бүх "на"- бүхний араас байнга нэхэж харж байх харуул хэрэгтэй. Энэ харуул бол ТҮР ХОРООНЫ ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ МӨНХТУЯА БИШ. ЛУВСАНДОРЖ Ч БИШ. Ер нь нэг багш ч биш, нилээд багш нар ч биш.
Харин багшийн цалингийн түүхэн энэ өөрчлөлтийн бодлого, шаардлага,айдас, мэдрэмж, албан бичгийг бодит болгон үг биш харин үйлс болгох ажлыг гардан бүтээгч, мөнхийн харуул нь хуулиараа ч, соёлоороо ч МБҮЭ мөн. Ийм харуул үгүй бол энэ үг түүхэн үйлс болоход мэдээж бэрхшээлтэй. Учир нь манай улсыг маань дампууртал удирддаг, амладаг, мартдаг, хулхиддаг нөгөө хэд чинь тэнд байж л байна шүү дээ.
Тэгэхээр цалин нэмэхийг хэн нэгнээс нэхэж суугаасаа илүүтэйгээр одоо шууд босоод л МБҮЭ-г бүтээхэд гар бие оролцвол илүү сайн хэрэг болно, багш нараа. Ингэж бүтээгдэх МБҮЭ л багш нар бидний өнөөх хурц, хурдан,цул түүхэн тэмцлээр тарьсан тэр үрийг ургуулна, үйлс болгоно. Үнэн нь бол ийм л юм.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

No comments:
Post a Comment