Түр хорооны хэлэлцээрийн хамгийн эхний үр дүн 2 өдрийн ажил хаялтын мөнгийг буцаан олгуулах шийдвэрт хүрсэн явдал юм шүү дээ. Үүнийг сайдтай уулзан хэлэхэд "шууд маргааш тушаал гарна" гэж зоригтой хэлж байж билээ. Бодитойг болсноор нь хэрэгтэй цагт нь хэлж байх нь хүний ёс мөн.
Тэгээд бид дараа нь уулзаж байхдаа "энэ талаар дахин дурдаж,тушаал гаргаж сургуулийн захирал, эрхлэгчдэд шуурхай хүргүүлсэнд баярлалаа" гэхэд хүний ёсоор сэтгэл нь хөдөлж тэрээр "супер шийдвэр" болсон "тээн" гэж хэлж байсан юм шүү... Тэгэж хэлэхэд түүнд багшаа гэсэн мэдрэмж байх шиг надад санагдсан.Энэ мэдрэмж юм.
Мэдрэмжийг барьж чадвал хамгийн үнэн нь уншигддаг. Учир нь мэдрэмж тэр бүр үгээр илэрхийлэгддэггүй юм л даа.
Бусдыг мэдэр.Мэднэ гэхээсээ илүүтэйгээр мэдэр. Мэдрэх мэдэхээс цэнэтэй.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Бусдыг мэдэр.Мэднэ гэхээсээ илүүтэйгээр мэдэр. Мэдрэх мэдэхээс цэнэтэй.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
No comments:
Post a Comment