Friday, November 24, 2017

Багш багшдаа үнэн туслахын нэгэн дүр зураг

Багш багшдаа үнэн туслахын нэгэн дүр зураг

"Багш багшдаа тусалъя" гэсэн энгийн атлаа аугаа уриан дор багш нар цалингаа 3500$ хүргэх урт, хурц тэмцэл, үйл ажиллагааг үндэсний түвшинд тасралтгүй өрнүүлж байх хэрэгтэй. Үүний тулд үйлс амьд байх ёстой юм. Тэгэхээр одоо яах вэ?

Одоо тэмцэнэ, гэхдээ, урт, бүр хурц тэмцэнэ. Тэгэхээр бэлтгэнэ. Бэлтгэл нь МБҮЭ байх ёстой. Түр хороо шиг босвол одоо торонд орчих их магадлалтайг хаа хаанаа их мэдчихсэн, мэдэрчихсэн юм.

Цаашилбал, саяын тэмцлийн шаардлагаар бий болсон "Багш багшдаа тусалъя" МБНэгдэлийн дор "Багшийн цалин нэмүүлэх бүр хороо" байгуулж болно. Түр хорооны төлөөллийг цуглуулж хуралдаж яг ардчилсан байдлаар багшийн цалин нэмүүлэх бүр хороог байгуулах хэрэгтэй. Жинхэнэ багш нараас энэ хороо бүрдсэн байх ёстой. 

Энэ бүр хорооны анхдагч зорилго нь цалингаа нэмүүлэх тэмцлийг төрийн бус байгууллагын хуулийн хүрээнд идэвхитэй өрнүүлэхэд оршино. Бас МБҮЭ байгуулахад үндэсний түвшинд зохион байгуулалтаар тусалж дэмжинэ. Дараа нь МБҮЭ-ийн баруун гар нь болж хамтран ажиллах. Нэг нь ҮЭ хуулиар, нөгөө төрийн бус байгууллагын хуулиар нөхцөлдөн хамтарч МБҮЭ, МБН хамтран багшийн цалинг 3500$ хүргэнэ, монголоо аварна, монголоо гоёно. Ийм л нэгэн дүр зураг тэнд харагдана. 

Багш мэргэжлээ шавраас татаж гаргах, аль ч цагийн багшийг ядуурлаас ангид байлгах, багш бүлийг төсвийнхний цалингийн тамын тогооноос гаргаж, инфляцийн чөтгөрийн тойргоос салгах их үйлсийг эхлүүлсэн шигээ түүнийг амьд өрнүүлэх; онц их хурлынхаа шийдвэрийн 13 зүйл заалт, зорилтыг хэрэгжүүлэх замаар л өнөө цагийн бид үеийн үеийн багшид чинхүү тусалж чадах юм. Чинхүү гэдгийн утга нь үнэнд бий.

Багш багшдаа үнэн тусална. Багш багшаа үнэн мэдэрнэ. Багш багшаа үнэн гамна.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...