Монголдоо 3Б2М -ийг авчрахын төлөө, хамтдаа, монголдоо
3Б2М. Гурван "Б", Хоёр "М". Энэ нь энэ цагийн багш бидний монголдоо бүтээх үйлс. Энэ нь бидний хамтдаа монголдоо авчрах нэгэн үнэт зүйл. Энэ нь багш нар хамтдаа монголдоо өрнүүлэх эх үйл. Их үйлс.
Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн эхэлсэн, одоо өрнөж л байна. Бид энэ тэмцэл, хөдөлгөөний эхлэл, оршлоор хэрсүүжсэн, туршлагажсан. Багш нар бид энэ хэрсүүжилт, туршлагаараа улам нэгсэж аль ч түвшинд нягтарч байна. Чанаржиж байна. Үүний тулд улам зохион байгуулалтад орж байна.
Багш нар бид монголдоо өөрөөрөө өндийсөн энэ хөдөлгөөнөөр "3Б2М" гэж хураангуйлагдах, дор дурдсан ариун үйлс, арвин үйлийг бүтээхийг төлөө зорьж байна:
1. Багшаа ядуурлаас гаргана (Б)
2. Багш мэргэжлээ шавраас татаж гарган түүнийг нийгмийн дунд ангийн дээд давхаргад авчирна (Б).
3.Боловсролоо доройтлоос салгана (Б).
4. Монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн замд хүргэнэ (М).
5. Монголд алтан нийгмийг авчирна (M)
Үүний тулд багш бид нар тэмцэж сурч байна, сурч тэмцэж байна. Үүний тулд багш бид нар дор дурдсан бэлтгэл ажлыг хийж байна.
1. МБҮЭ-г бүтээнэ.
2. ТСМА-г бүтээнэ.
3. Тэмцлийн санхүү, мөнгөний эх үүсвэрийг олигархийн савраас ангид бий болгоно.
4. Их хуралд олигархиудыг биш багш мэргэжилтэй, шилдэг багш нарыг оруулах эрх зүйн орчин, нөхцлийг бүрдүүлнэ.
5.Багш нарыг их хурал, шийдвэр гаргах түвшинд хүргэнэ.
Энэ бүхнийг хийхэд бидэнд эв нэгдэл, нэгсэл хэрэгтэй. Зохион байгуулалт хэрэгтэй. "Багш багшдаа тусалъя" сонин хэрэгтэй. Хурд хэрэгтэй. Цахим хэрэгтэй. Хас хэрэгтэй.
"Багш багшдаа тусалъя" сонин зургаан үндсэн үүргийг энэ тэмцэл, хөдөлгөөний зорилгыг хэрэгжүүлэхэд лав л гүйцэтгэнэ.
1. Зохион байгуулалтын үндсэн хэрэгсэл
2. Багш нарыг нэгсэх, нэгтгэх үндсэн хэрэгсэл
3. Багш нарын дуу хоолойг нийгэмд түгээх хэрэгсэл
4. Багш багшдаа бүх талаар туслах хэрэгсэл
5. Багш мэргэжлийг алдаршуулах хэрэгсэл
6. Багш нарын тэмцлийг санхүүжүүлэх хэрэгсэл
3Б2М -ийг бүтээхийн төлөө иймд бүх багш нар багш нарын цалин нэмүүлэх хөдөлгөөн, түүний бодит үр МБН-ээс эрхлэн гаргах байгаа "Багш багшдаа тусалъя сонинд" анхаарлаа нэг хандуулах хэрэгтэй.
Энэ нь "чоно борооноор" гэгчээр боловсролыг ядарч байхад нь мөнгө болгогчдоос багш нарт шахдаг нөгөө номонцорууд биш, сүлжээний бизнес биш, олимпиад, уралдаан биш.
Энэ,харин, багш бүр багш мэргэжлийнхээ төлөө, өөрөө өөрийнхөө төлөө үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй бодит үйл мөн. Худалдан авах гэдэг өнөө цагийн бидэнд амаргүй ч, багш нар "Багш багш тусалъя " сонинг захиалах, худалдан авах, тэмцэл, хөдөлгөөнөө санхүүжүүлэхийн чухлыг нэг удаа ядаж сайн бодож үз. Боломж гарга. Хүсвэл хүрдэг.
Тэмцэл, хөдөлгөөн их үнэтэй, зардалтай, эрсдэлтэй, стресттэй. Түүнийг багш нар бид өмнөх 6 -7 сарын тэмцлээс мэднэ, мэдэрнэ. Үүнийг багш нар өмнө өгч байсан хандиваасаа олж мэдсэн.Ухаарч таньсан. Үнэгүй зүйл гэж хүний амьдралд үнэндээ үгүй.
"Багш багшдаа тусалъя" сонингоо багш бүр захиал.Худалдан ав. Ингэж багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлээ санхүүжүүл. Оролц. Оролд. ЗБ2М -г энд үйлс болгоход өөрийн цэнэтэй бай. Хувьтай бай.
Монголдоо бид 3Б2М -ийг авчрахын төлөө, хамтдаа, монголдоо.Багшаа өнгөлж монголоо босгохын төлөө хамтдаа, монголдоо.
Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/32.html
http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/32.html
No comments:
Post a Comment