Wednesday, January 31, 2018

Ийм эцэг эх энэ цагт олон байгаасай

Ийм эцэг эх энэ цагт олон байгаасай

Солонгос улсын ахлах ангийнхан шалгалтаас болж энэ амьдралаа төгсгөдөг нь нийгмийн нэгэн үзэгдэл болж. Шалтаг нь эцэг эх, багш, нийгмийн муруй хандлага, буруу шаардлага, дарангуйлал, хүчирхийлэл байдаг юм.

Тэд бүр амиа хорлодог нэг гүүртэй болсон гээч. Тэнд тэд "биднийг хайрлаж бай" гэсэн үг хүн төрөлхтөнд үлдээсэн байх нь бий.

Эрүүл биш Энэтхэгт ахлах ангийнхан бас л шалгалтын улмаас хайран насаа яйран төгсгөх явдал аль эртнийх юм.

Энэтхэгт тэдний бас нэг уул бий. Тэд тэнд очиж энэ амьдралаа төгсгөдөг юм. Тэнд тэд бас хүн төрөлхтөнд "биднийг гамнаж бай" гэсэн үгээ үлдээсэн байдаг.

 Өө, нээрээ, нөгөө, стрессийн үүр Японоо утгын энэ өнгөн дээр дурдахгүй өнгөрч үл болно. Тэд тэнд нэг ойтой. Тэнд залуу үеээ хайрлан гамнаж байхыг захисан захиас бас бий.

Манай монгол хүүхдүүд ахлах биш харин бүр, цэцэрлэгээс уралдан тэмцэлдэж, дунд ангиасаа томчуудын бохир бизнес болсон 20 хичээлэрхүү юмыг үзэж, өдөр бүр олон хичээлээр шалгуулж, нэг долоо хоногт нөгөө 20 гайхлаар үнэлүүлж байдаг юм, хөөрхийс. Хөөрхий. Олон хичээлээр тэгээд сурсан ч юм алга. Сурлаа гээд яахав вэ? Нөгөө онц дүнтэй олон ажилгүйчүүд бэлтгэдэг их дээд сургуульдаа очих л замтай биз дээ!

Монгол хүүхдүүд харин өөрсдийгөө хамгаалах илүү зөнгөөрөө энэ бусармаг үйдлийг болох, болохгүйгээр эсэргүүцэн илэрхийлж эхэлсэн. Энэ бас ер нь зөв юм. Үүнийг харин медаль, шагналын дон тусаагүй, долдой биш цөөхөн эцэг эхчүүд дотроо их дэмжиж байх нь бий.
Би гэхэд хүүхдүүдтэй ингэж зөвлөх олоон болсон. "Аавд нь хуурмаг дүн гэх дүрс биш харин эрүүл хөвүүд хэрэгтэй байна. Унт" . Ийм эцэг эх энэ цагт олон байгаасай. Олон болоосой.
Сурах бол баясал юм. Түүнээс биш гуниг ч биш, зовлон ч биш. Сурахыг зовлон болгож буй сургуулийг хаах ёстой. Эцэг эхчүүд ийм юманд татвараа төлдөггүй байх ёстой. Тэнд зөв юм байхгүй. Ганцхүү харин зовлон, гуниг бий. Зовлон, гуниг эх дэлхийгээр дүүрэн л байна. Сургууль харин тийм байх ёсгүй.

Ер нь томчууд шинэ үеийнхнийхээ сурч өндийх хүслээр бүү тогло. Товчхондоо, энэ бол их муухай үйл, муу зүйл юм.

Мөнгө,мөнгө,мөнгө. Энэ үзлээр их зүйлийг буруу хийж будилж явна даа, бид ч, бас хүн төрөлхтөн ч.

Мөнгө бол хөдлөдөг хөрөнгө юм. Түүнийг цэвэр хөлсөөр зөв бүтээх хэрэгтэй. Түүнээс биш хүүхдээрээ тоглож, тэднийг золиослож олж үл болно. Ингэх нь буруу үйл. Бас муухай зүйл. Төлөөстэй.

Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_31.html

Monday, January 29, 2018

Илүү цагийг больж илүү багш нараа ажилд ав. Захирал аа!, Сайд аа!

Илүү цагийг больж илүү багш нараа ажилд ав. Захирал аа!, Сайд аа!


Гайгүй бэлтгэгдсэн шинэ залуу багш нар байна. Ховордсон эр нь ч байна. Элбэгшсэн эм нь ч байна, Захирлууд аа!

Илүү цагийг больж илүү багш нараа ажилд аваарай. Захирлууд аа!

Алийгаа алдсан он жилийн золиос болсон шинэ цаг, залуу үеэ гамнаарай. Захирлууд аа!

Шинэ соёл, шинэ мэдлэг, шинэ үзэл санаагаар хамт олноо нэг цэнэглээрэй. Захирлууд аа!

Шинэ багшаас авилга бүү асуугаарай. Захирлаа!

Хөөрхий тэдний гурван сарын цалинг нь бүү барьцаалаарай. Захирлууд аа!


Илүү цаг гэж эргүүтэлгүй илүү багш нараа ажилд аваарай. Захирлууд аа!

Илүү цагийг болж илүү багш нараа ажилд авахыг тушаасан эрүүл шийдвэр гаргаад өгөөрэй, Сайд аа!

Хатуу цагийг хатуу зөөлөн туулж яваа залуу үеэ нэг гамнаарай. Захирлууд аа! , Сайд аа!
 Гайгүй сайн бэлтгэгдсэн шинэ залуу багш нар байна.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_29.html

Sunday, January 28, 2018

Математикийн багш мэргэжлээр төгсөгчдийн ёслолын үйл ажиллагаанд хэлсэн үг



Математикийн багш мэргэжлээр төгсөгчдийн ёслолын үйл ажиллагаанд хэлсэн үг

Та бүхэн гоё, сайхан харагдаж байна. Хөгжилтэй, баясалтай, хөгтэй, өнгөтэй залуус Та бүхний энэ баярт мөчийг хуваалцаж байгаадаа би баяртай байна. Багш нар бид баясалтай байна.
Их сургуульд сурна их хичээлт юм. Тийм ээ. Энэ их хичээлтийн дор урвайж явсан үе ч бий. Урвайж явсан дүр ч бий. Тийм ээ. Одоо харин энд урвайсан нэг ч царай харагдахгүй байна. Ганцхүү баяр баясгалан, хөөр баяр, баяр талархал байна. Сайхан байна.

Залуус Та бүхэн өнөөдөр математикийн багш гэсэн нэгэн эрхэм, сайхан, гайхам мэргэжлийн эзэд болж байна. Бид та бүхний амьдралын нэгэн сайхан энэ мөчийн гэрч болж байна. Ийм баяр хөөрийг тань хуваалцахад аятай, сайхан байна.

Бас та бүхнээр багш нар бид бахархаж байна. Та бүхнийг өдий зэрэгт хүргэсэн ээж аав тань мөн Та бүхний энэ амжилтаар бахархаж байгаа даа. Хүүгийнхээ, охиныхоо 15-16 жилийн их зүтгэлийн; гүн сэтгэлийн шимийг олж харж буй ижий, аавын тань сэтгэлд нь эгшиг; нүдэнд нь нулимс байгаа даа.Иймд энэ мөчид Та бүхэн чин сэтгэлээсээ, чин сэтгэлдээ ачит аавдаа, энэрэлт ээждээ нэг талархаарай. Дэргэдээ байвал баярлалаа гэж хэлээрэй. Алсад байгаа бол чин сэтгэлээрээ нэг талархаж санаарай. Бодол тань хүргэх болно.

Математик гайхам ухаан. Математикийн багш сайхан мэргэжил. Математикийн багш ийм учраас аль ч улсад үнэ цэнэтэйд тооцогдоно, үнэлэгдэнэ. Тэр монголын хамгийн зах зээлтэй мэргэжил. Тэр дэлхийн хаана ч үнэтэй хаан мэргэжил.

Математикийн утга далай лугаа гүн. Багшийн ажил далайн лугаа баялаг.

МУБИС та бүхэнд математикийн энэ далайд, багшийн тэр далайд сэлж сургасан юм. Та нар одоо тэр далайд нэгэнт сэлж сурчихсан учир математикийн далайгаас сувдыг нь одоо түүж чадна. Та нар нэгэнт сэлж сурсан учраас багшийн ажлын баялаг далайгаас эрдэнэсийг нь одоо шүүрч чадна.

Ингэж сувд шүүрч, эрдэнэс түүж явахад харин Та бүхэнд нэг энгийн зүйл их хэрэгтэй.Энгийн нэгэн хандлага тун хэрэгтэй. Түүнийг Та бүхэн юу гэж бодож байна даа?

Тасралтгүй байх. Тасралтгүй суралц.

Үүнийг хийхэд одоо Та нарт хэцүү биш. Учир нь математикийн далайд сэлээд сурчихсан учир одоо бүх далайд өөрөө сэлж чаднаа, та бүхэн.

Англи хэлийг Та нар одоо өөрөө сурч чадна. Ингэхэд танд зөвхөн тасралтгүй чанар хэрэгтэй. Та нар Англи болон математик хэлээр жигүүрлэн Япон, Австрали, Канад, Финланд, Америк зэрэг олон оны засгийн газрын тэтгэлгээр тэр улсад сурч мөнгө хийж, мөнгө хийж сурч чадна. Энэ бүхнийг хийж чадах математик жигүүр Та нарт ургасан. Энэ бүхнийг хийж бүтээх багшийн жигүүр танд урлагдсан. Ийм л ур ухаан, эрдмийн дээд танд одоо бий болжээ.

Амьдралын их сургуульд та нар одоо хөл тавин орж байна. Түүнд бас сурч, төвөггүй сэлж чадна аа. Та нар өөрөө өөртэй багшлах замаар тасралтгүй суралцаж чадна. Учир нь та математикийн далайд сэлж сурсан. Багшийн далайд хөвж сурсан.

Та нар аливаад төв байж чадна. Та аливаад туйлчлалгүй, туйлшралгүй байж чадна. Шударга байдал, даруу зан, өөртөө итгэлтэй зан чанар таны хэсэг болсныг бид мэднэ. Тэгэхээр та амьдралын далайд дураараа сэлж сувдаа ч, эрдэнээ өгч, бас авч чадна.

Математик гайхам. Математикийн багш сайхан. Цэл залуухан насандаа энэ гайхам, сайхан математикийн багш мэргэжлийн эзэд болж чадсан Та бүхэн нэн одтой, тун азтай.

Математикийн гайхам, багшийн сайхан Та бүхний амьдралыг цаг ямагт чимж байх болно. Та нар бас түүнийг өнгөлж явах болно.

Проф Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Friday, January 26, 2018

ҮЭ-гээ үнэн болго

ҮЭ -гээ үнэн болго


Багш нар язгуур эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалж, ийм зорилготой нийтийн арга хэмжээнд оролцож өөрийнхөө хийгээд өрөөлийн төлөө хувь нэмэртэй байхын тулд сургуулийн ҮЭ-гээ бүрэн ажиллуулдаг, бас гүйцэт ашигладаг болох ёстой.

Жишээ нь, саяын ОУВС-ийн гадаа болсон цуглаанд багш нар хэлснээрээ; "дэмжинэ" гэснээр лав л ирсэнгүй. Зохион байгуулагч бид "талбайд багтахгүй байх вий дээ" гэж хүртэл болгоомжилж, чанга яригч, өсгөгчийн хэд хэдийг бэлтгэсэн байв. Гэвч багш нар "дэмжинэ" гэсэн шигээ ирсэнгүй. Шалтгаан мэдээж олон.

Цаг мондсон юм шиг яг энэ цагт захирлууд хурал зарлана. Хуралд ирц бүртгэнэ. Гэнэт сахилгын арга хэмжээ авна гэнэ.

Эсвэл яг энэ цаг дээр дүүргээс нийтийн цэвэрлэгээ зарлана, цаг мондсон юм шиг. Бас бүртгэнэ. Сахилгын арга хэмжээ авна гэнэ.

Эсвэл багш нар маань арга хэмжээ яг эхлэх цагт нь гэрээс аажим гарна. Замдаа явна гээд утас цохисон шиг л явна.

Энэ бүхнийг үгүй болгож чадах ганц л арга бий.

ҮЭ-гээ ашигла. ҮЭ-ийн дарга тань "Тийм арга хэмжээнд оролцох ёстойгоо хэлсэн бичгийг захиралдаа өгөөд л, шууд багш нараа аваад ирэх ёстой юм уг нь, хэрэв, захиргаанд биш багшид үйлчилдэг үнэн ҮЭ -тэй байсан бол".

Гэвч манай сургуулиудад ихэвчлэн худлаа, хулхи ҮЭ л байдаг. Татварыг нь авчихаад захиралтай нийлээд талийж өгдөг марзан, бас залхуу, шарласан ҮЭ их бий. ҮЭ-гэдгийн утгыг ч ойлгодоггүй, харин мөнгө хийх хэрэгсэл гэж хардаг хандлага хаа сайгүй л байна, энэ улсад.


Иймд хуурмаг, хулхи ҮЭ-гээ үнэн ҮЭ болго. Эсрэг нь монгол багш нар дарлуулсаар л байх болно. Ядарсаар байх болно. Ядуурсаар байх болно. Хамгийн гол нь, манай улс манарсаар ОУВС-ийн мэдэлд улам орсоор байх болно.

ҮЭ-гээ иймд үнэн өөрчил. Үнэн болго.

http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_26.html
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Thursday, January 25, 2018

Хоёр хаялт

Хоёр хаялт

Багшийн тэмцэл хоёр хаялтаар л эцэстээ эцэслэнэ. БСШУҮЭ-г хаях. Ажил хаях.
БСШУҮЭ -г орхи, хая.

 Татварыг тань авчихаад талийж өгдөг ийм залхуу, шар ҮЭ-г орхихгүйгээр, эсвэл өөрчлөхгүйгээр багшийн тэмцэл амжилтаар хэзээ ч төгсөхгүй. Учир нь үнэн ҮЭ бол үнэн тэмцлийн хууль ёсны үнэн хэрэгслэл юм. Ийм үнэн ҮЭ л хуулиар ажил хаялтыг зарлаж, зохион байгуулж, удирдаж чадна. Дүнд нь багш, ажилчид, тэгээд улс хожино. Харин шар ҮЭ бол яг нэр шигээ шарлаж нийгмээ өвчлүүлдэг. Яг 27 жилийн турш гурван талт хэлэлцээр гэгчээр багш нарыг ядууруулсан шигээ гэрээлж ядраан бүр баллаж өгдөг. Тэр өөдлүүлдэггүй, харин ядууруулдаг, уруудуулдаг сайнаар яривал, залхуу, муугаар яривал эзэд, эрх баригчдад үйлчилдэг, хаалтын гэрээ байгуулдаг шар ҮЭ юм. Ийм ҮЭ-г орхи. Өөрчил. Хая. Энэ хаялт багш нарын тэмцлийн амжилтын нэг үндэс, тэг чиг мөн. 

Ажил хая. Энэ бол эрх баригч, эздэд жинхэнэ утгаараа, хамтын хөдөлмөрийн үнэ цэнийг үнэн мэдрүүлж үнэллүүлдэг тэмцлийн эцсийн ганц хүчтэй арга, акц, хэлбэр юм. Ийм хаялт багш нарын шаардлагын үл тоолтуудаар, нэн ядуурлаар, тун ядралаар дороо бэлэн болчихсон,_ нөхцөл бүрдчихсэн байгаа юм. Харин гагцхүү зохион байгуулалт, зохион байгуулагчаа л хүлээлж байна. Зохион байгуулагч гарч ирэхэд энэ хаялт эхлэхэд бэлэн байна. Энэ бол бас багшийн цалин нэмүүлэх тэмцлийн амжилтын ганц гарц, нэг чиг мөн.


Холыг харсан энэ хоёр үйлдэл багшийн тэмцлийн амжилтын эх үндэс, эх үйл учир энэ хоёр хаялтаа хойш нь бүү тавь.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Sunday, January 21, 2018

Түүнд хурдлах нь яах аргагүй чухал, гэвч...

Түүнд хурдлах нь яах аргагүй чухал, гэвч...

"Лхагваа Эрдэнэ багшийн сануулсан ёсоор цаг алдалгүй хурдлах хэрэгтэй" гэдэг нь зүйн ёсны хэрэг мөн. Гэхдээ бэлтгэлээ сайн базаах нь түүнээс ч чухал юм.

Үүний тулд эхлээд нэгж дээрээ цэгц болмоор байна. Яг тэмцэх гэхээр наад сургуулийн ҮЭ хөдөлж өгдөггүй. Бүр эсрэг ажилладаг. ҮЭ саад болдог нь өмнөх тэмцлээр их тод харагдсан.
Тэмцлийн хамгийн чухал, эцэстээ хүчтэй мэдрүүлэх хэлбэр бол ажил хаялт. Ажилт хаялт хийхэд бидэнд багшийн төлөө ҮЭ хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр сайнаар хэлбэл, залхуу, саараар үзбэл, худалдагдсан наад ҮЭ-ээ одоо хурдхан МБҮЭ болгож хувиргах хэрэгтэй байна. ҮЭ-гүйгээр ажилт хаялт хийж болохгүй болчихоод байна. Хууль нь тийм юм. Бусдыг МБН хийж чадна.

МБН одоо нэгж дээрээ хуучин цалин нэмүүлэх түр хороог цалин нэмүүлэх хөдөлгөөн, дугаар сургуулийн МБН болгоод "нэг тамга нэг удирдлага" гэсэн үзэл дор нэгсэж, цахим хурдаар цахилах боломж бүрэн бүрдүүлж байна. Бас МБН-ийн дэргэд сургуулийн ҮЭ-ийн шинэчлэлийг дэмжих хороо байгуулж ажиллаж байгаа. Мөн санхүүгийн хувьд хамааралгүй байхын тулд; соёлтой, зарчимтай эх үүсвэртэй болохын тулд "Багш багшдаа тусалъя" сонинг гаргахаар ажиллаж байна.

Лхагваа Эрдэнэ багшийн сануулсан ёсоор цаг алдалгүй хурдлах хэрэгтэй нь үнэн зүйн хэрэг, маш чухал. Учир нь багш бидний тэмцлийн хүч багш бидний нэгсэл, цахим хурдад бий. Тэгэхээр, хас мэт эрчээр цахилан хурдлахаас өмнө багш нар бид эхлээд тэмцэлдээ 2 жигүүртэй болох хэрэгтэй юм. Нэг жигүүр болох МБН аль хэдийн ургасан байна.

Нөгөө жигүүр болох багшийн төлөө ҮЭ-г сургуулийн түвшинд бүтээж, яаралтай цэгцлэх хэрэгтэй байна.Хоёр дахь жигүүрээ аль болох хурдан, цахим хурдаар ургуулах хэрэгтэй байна.

Ийм хоёр жигүүртэй болсон цагт бид багш мэргэжлээ шавраас татаж гарган багшийг ядуурлаас салгаж чадна. Түүгээр ч тогтохгүй монголоо хүний чадварт тулгуурлсан зөв, төв хөгжлийн замд оруулж ч чадна.

Хурдлах нь нэн чухал, гэвч цэгцрэх нь бүр ч чухал.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_21.html

Friday, January 19, 2018

Төв нам монголд алтан нийгмийг авчирна

Төв нам монголд алтан нийгмийг авчирна

Бидний хамтдаа бүтээх төв нам монголын анхны зөв нам байна. Анхны цахим нам байна.

Намд том цамхаг хэрэггүй. Харин том үзэл, зарчим, том амбиц, том лидер хэрэгтэй.

Төв намд том үзэл бий. Том зарчим ч бий.Алтан нийгмийг бүтээх том амбиц бий. Бид харин том лидерийг хамтдаа бүтээнэ.

Төв нам монголд төв нийгэм, зөв нийгэм, алтан нийгмийг бүтээнэ.

Алтан нийгмийн амин сүнс болсон дунд хэсэг, төв хэсэгт нь нийгмийн хамгийн өрнөлтэй, идэвхитэй, том хэсэг байх юм. Энэ том хэсгийн төв голд нь багш байна.

Алтан нийгэм зөв нийгэм. Зөв нийгэм төв намын үзэл ч мөн, зарчим ч мөн, зорилго, амбиц ч мөн.

https://www.facebook.com/groups/924683847684598/

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Monday, January 15, 2018

Бодит өртгөөр л бодит ажил хийгддэг

Бодит өртгөөр л бодит ажил хийгддэг

Цогоо багшийн хэлснээр багшийн ажлын байрны зураглал хийж үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар үнэн өртгийг нь бодвол багшийн хийх ажлын хэмжээ бодитой, авах цалин ч бодитой болно. Бодит өртгөөр тэгэхээр бодит ажил хийгдэнэ. Энэ нь бас шударга ёс, соёл, үнэт зүйл юм.

Багшийн тэр бодит цалин мэдээж 5,2-6,5 саяас багагүй байх магадлал өндөр. Яагаав, нөгөө 65 төлөг одоо гадаа байж л байна шүү.

Багшийн ажлын байрны зураглал хийж өртөгжүүлэх төслийг МБН бичих, багш бүр бүр түүнд оролцох хэрэгтэй. Учир нь, багш бид нар өөрсдийн талх болох хөдөлмөрийн үнэ цэнийг үнэн бодитой мэддэг, мэдэрдэг байх ёстой юм. Энэ нь өмчтэй нийгэм, мөнгөний нийгмийн мөн чанар нь юм. Энэ нь угтаа шунах гэсэн ч үг биш. Шулах ч гэсэн үг биш.Харин хийсэн ажилдаа таарсан бодит хөлс, цалин авах соёл, үнэт зүйл, бас шударга ёс юм.
Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн мөн чанар, эцэстээ, ийм шударга ёсны төлөө л юм.
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_15.html

Friday, January 12, 2018

Хүн одно, харин зарчим үлдэнэ. МБН энэ үнэнг дагах ёстой

Хүн одно, харин зарчим үлдэнэ. МБН энэ үнэнг дагах ёстой
Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, түүний үр МБН бол багшийн нарын өмч, тэдний хамтын бүтээл юм. Тэгэхээр МБН гүйцэтгэх зөвлөл ч залуу, дунд, ахмад багшийн нэгсэл байх ёстой. Зарчим үлдэнэ. Харин хүн одно.
Үе үеийн багш нарын өөрсдийнх нь төлөө үнэн чанга дуугарч байдаг нэгсэл, нэгдлийн хэрэгсэл болсон МБН их уртад орших ёстой юм.
Ийм нэгэн сайн залуу тийм нэгэн цагийн том удирдагч байх юм. Тэр удирдагч тээр цагийн бас нэг залууг сонгож МБН-ийн залгамж болгон бэлтгэх юм. Үүнд МБН-ийн түүхэн цэнэ оршино.
Тэгэхээр МБН цаг цагийн багшийн үнэнч түүчээ байх юм. Үүний тулд тэр эртнээс уртад зарчим барих ёстой юм.
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_12.html

Wednesday, January 10, 2018

Багшийн академик эрх чөлөө рүү бүү довтло.

Багшийн академик эрх чөлөө рүү бүү довтло.

Багш түмэн эзний ганцхан зарц шиг байдаг юм, энэ улсад.

Дурын намчин хүүхэд тэдний мэргэжлийг нь дээшлүүлнэ гээд хээв нэг зогсож байх юм.
Дурын дундаж тэдэнд зөвлөөд, сэдвийн боловсруулалтыг нэхээд, үнэлээд зогсож байдаг болж.
Дурын дундаж тэдний хичээлд сууж зөвлөгөө өгч байх нь хээв нэг болж.
Дурын дундаж ур чадварыг дүгнэж байр эзлүүлж суух.
Дурын дундаж багш луу довтолж байдаг болж.
Дурын дундаж тэдний өмнөөс тэдний талаар шийдвэр хийж хууль гэгч гууль хийж суудаг болж.
Дурын дундаж багшаар овоглосон холбоо дураараа байгуулж салбаалгадаг болж.
Дурын дундаж "багшийн арга зүйн хөгжүүлнэ" гэж төсөл нэртэй мөсөл хэрэгжүүлж мөнгөхүүлдэг болж.
Дурын дундаж багшийн ном гэгч том нэртэй жижиг номонцор хийж мөнгө угаадаг болж.
Дурын дундаж албан тушаалаа буруу ашиглан хичээл эхлүүлэхгүй харин хичээл заана гэж бүлтгэнэ зогсдог болж.

Хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч багшийг ингэтэл нь дорд болгосон улс урагшладаггүй юм даа, харин их урууддаг юм.

Тэгэхээр багшийн академик эрх чөлөө рүү ингэж бүү довтол. Багш гэдэг маш нарийн мэргэжил. Дурын дундаж энэ нарийн зүйлийг хийж ч чадахгүй. Зөвлөж чадахгүй, дүгнэж чадахгүй, мэргэжлийг нь дээшлүүлж чадахгүй, тэдний өмнөөс гуулан агуулгатай хууль бичиж чадахгүй юм. Учир нь багш гэдэг тун нарийн мэргэжил юм.

Багшийн төлөө зөвхөн багш нарын нэгдэл ажиллана. Дурын дундаж биш.

Багш мэргэжлийг бүү гутаа. Багшид академик эрх чөлөөг нь өг. Тэдний академик эрх чөлөө рүү бүү довтол, За.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_10.html

Monday, January 8, 2018

Багш бидэнтэй эвлэрэхэд их энгийн. Багшийн төлөө л бай...

Багш бидэнтэй эвлэрэхэд их энгийн. Багшийн төлөө л бай...

Цалин нэмүүлэх хөдөлгөөний тэргүүн маань МНБ зөвлөлийн гишүүдтэй хамт СӨБ-ийн чуулга уулзалтын үеэр сайдтай уулзсан нь сайхан харагдаж байна. Бас их сайн зүйл юм. Манлайлал харагдаж байна. Бас ажил хэрэгч чанар ажиглагдлаа. Сайд тэр бүр ингэж уулздаггүй юм шүү дээ. Гэтэл тэд маань уулзалт хийгээд ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна. Зураг нь байна лаа.

Сайныг нь дэмжинэ.Сайдынхаа.

Саарыг шахна. Саадынхаа.

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, түүний үр МБН багшийн төлөөх үйл бүхэнтэй эвлэрнэ. Харин эсрэг бүхэнтэй нь их тэрсэлдэнэ. Энэ бидний өрөөлд хүргэх ч үг. Бас өөртөө барих ч зарчим юм.

Бидэнтэй эвлэрэхэд их энгийн. Багшийн төлөө бай.
Бидэнтэй тэрсэлдэхэд бас их энгийн. Багшийн төлөө биш бай.

Багш бид нарын тэмцэл хөдөлгөөний утга санаа ийм л тод, бас энгийн юм.

Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_8.html

Saturday, January 6, 2018

"Хужаа байна" гэж айхтар орилолдохоос илүүтэйгээр генетикээрээ л монголжуу бай л даа


 "Хужаа байна" гэж айхтар орилолдохоосоо илүүтэйгээр генетикээрээ л монголжуу бай л даа

 Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнийг удирдан чиглүүлсэн бүх хүмүүсийг нь "хужаа" гэж фейсбүүкт мөнгө төлж сурталчлав.   Фейсбүүк бидэнд тус дэм болж байхад монголчууд бас тэдэнд мөнгө төлж сурталчилгаа хийх нь  тийм ч муу зүйл биш юм, уг нь. Өгч авахын жам ёс гэж бий.  Гэхдээ утгагүй сурталчилгааны төлөө нэг нь мөнгө авах, нөгөө нь мөнгө төлөх уг нь эзэнд нь ч, энгийнд ч сайн зүйл биш юм. 

Хужаа буюу Хятад, Хятад бусыг  уг нь тогтооход тийм хэцүү  биш юм. Энгийн нэг арга нь архивт очиход  нилээд баримт гараад ирнэ. Жишээ нь,  Завхан аймгийн Баянтэс, хуучнаар Хөвсгөлийн Цэцэрлэг сумын иргэн Цогдовын  бага хүү Лувсандорж. Бага насны буюу сургууль ортолх нэр нь Оюундорж (Багадаа ихэд өвдсний улмаас нутгийн ламын зөвлөснөөр (Лувсандорж хурц оюунтай гэсэн түвд нэр) нэр хүндэтсэн гэсэн шалтгаанаар Лувсанг нь монголчлон Оюун болгон Оюундорж гэж дуудах нэрээ өөрчилсөн. Баянтэсийнхэн Лувсандорж гэхээсээ илүү Чогдов гуайн Оюун гэдгээр сайн санаж мэдэх байх, иймд) Яс үндэс хотгойд.  Өндөр өвөг нь хөх хочит  Дамдин. (Тэрээр их том биетэй хөх хүн байсан гэдэг) Тэрээр 5 хүү, 2 охинтой. Мал маллаж,ан гөрөө хийж амьдардаг байв. Таван хүүгийнх нь 3 лам, 2 хар хүн. Түүний лав л таван үе нь одоогийн Тувагийн хил орчмын нутаг, Тэсийн голын дагуу амь зууж амьдарч байсан...Удамдаа малчинтай, бас ламтай, анчинтай, адуу, малтай...Лувсандоржийн буурал аав Соном нь ганц хүүтэй. Тэр нь Цогдов (Чогдов). Тэрээр тэр цагийн боломжтой айлын ганц хүүгийн ёсоор 4 настайгаасаа 37 нас хүртлээ  Баянбулагийн хийдэд сууж, ном үзсэн. Цогдов нь хуучин монгол, санкрит хэлээр бичиг үсгийн өндөр боловсролтой, тэр цагийн лам сэхээтэн, сэхээтэн лам байсан (Намайг их бага байхад хуучин монгол, санскрит хэл заадаг байсан. Бас шүлэг, үлгэр их цээжлүүлдэг байв). Хөвсгөл аймгийн Хатгал сумын орчим түр цэрэгт татагдаж цэргийн алба хаасан. Залуу лам хар болох хөдөлгөөнөөр  хар болсон. Олон хүүхэдтэй.  Малчин амьдралаар үлдсэн насаа их энгийн даруухан туулж, 81 насандаа мөнх бусыг үзүүлсэн. Нутгийнхан Чогдов гуай, Чогдов гэлэн гэж дууддаг. Ийм нэгэн энгийн түүх нөгөө "хужаа" гэж сурталчлуулаад байгаа энэ цагийн Ц.Лувсандоржийн аавд нь бий.  Тэгээд цаашилбал, ээж нь Мижидийн Хүрэл.  Олон охидтой айлын дундах нь.  5 хүү, 7 охин төрүүлсэн.  Хүүхэд бүрээ ажилч, хөдөлмөрч, шударга болгож хүмүүжүүлж өсгөсөн. (Эдгээр хүүхдүүд дотроос  бага хүү Оюундаа илүү ихээр хайртай байсан, ах эгч нарын дурсамжаас). Энгийн даруйхан амьдралаар амьдарч, 92 насандаа энэ насыг илээсэн.  Гэх мэтээр архиваас  нөгөө "хужаа" гээд сурталчлаад байгаа  түүний талаар их зүйлийг тодруулж  болно. Тийм ээ.

Тэгээд ч намтраас илүү генетик нь их зүйл хэлэх биз ээ. Солонгос улсад БСШУЯ-ны шугамаар 5 монгол албан ажлаар зочлов. Түүнийг миний бие газрын даргын хувьд ахлаж явав. Уулзалт бүхэнд Солонгосууд биднийг халуун дотноор хүлээн авч, уулзалтын эхэнд дулаан уур амьсгал бий болгох үүднээс хоорондоо их энгийн яриа өрнүүлдэг байв. Энэ ч уулзалтын бас нэгэн соёл юм шүү дээ (Хөндий хүйтэн биш дулаан уур амьсгал бий болгох гэсэн санаа) Уулзалтаас уулзалтад ийм нэгэн үгийг их сонсож байж билээ:  "Монгол, солонгос хүмүүс хоорондоо их адилхан. Зарим нь бүр  "Солонгосууд бид монголоос гаралтай..." гээд шууд хэлдэг  байв            (Үүнийг нотолсон зураг үндэсний төв музейд нь  бас байдаг байх шүү ). Тэгснээ над руу голдуу зааж байгаад "Энэ хүн одоо манай ахтай их адил байна гэх нь олонтоо (Монгол, солонгос хоорондоо адилхан харагддаг гэсэн санааг давтаж байгаа юм)". Мөн уулзалтын дараа бид буудалдаа очоод дэмий ярьж суух зуурт бидний хооронд ийм нэгэн ярьж өрнөж билээ: "Нээрээ, биднээс чи илүү  монгол төрхтэй юм гээд тэр хүн (нэрийг нь хэлсэнгүй)  "Би харин илүү дундад азийнхантай төсөөтэй юм. Намайг тэнд явахад бидний утгаар монгол гэж хэлэхгүй харин турк, узбек гэж харах биз" гэхэд нөгөө нь "Монгол хүн" гэдгийг бүрэн гүйцэт харуулсан зураг зуръя гэвэл мөн амаргүй байхдаа, бидэнд тань олон янзын гадаад төрх байна" гэж байж билээ.

Онигордуу нүдтэй, өндөр шанаатай, бидэнтэй арьсны өнгөөрөө их ижил нөгөө гурав (Солонгос,Хятад, Япон)-аасаа харьцангуй биеэрхүү, цээж тэнэгэр, биеийн харьцаа зөв, шүд том цагаан, биеэрхүү байх зэрэг нь монгол гэхийн  генетикийн дотоод бус харин гадаад шинж мөн. Энэ гайхамшиг гэхээс идэж буй хоол, оршиж буй газар нутгийн уур амьсгал орчин нөхцлөөс их хамаардаг (Хойд туйлд ойр байх тусам амьдын бие харьцангуй том байх... гэх мэт таавар бий шүү)  Энэ шинжээрээ шинжээд үзэхэд олон хүн "намайг лүү монгол төрхтэй, шинжтэй" гэх вий дээ. Үгүй байна уу?  Тэгвэл шинжээд үз. Нэн ялангуяа, хужаа гээд сурталчлаад байгаа нөхөд маань бүр сайн судлаад, шинжээд үзээрэй.

Тэгэхээр "хужаа юм байна" гэж айхтар орилолдох нэг хэрэг. Харин генетикийн дотоод хийгээд гадаад шинжээрээ монголжуу байж  монгол хүн  гэж шууд танигдахаар байх нь уг нь их чухал хэрэг юм. Тийм үү?

Ц.Лувсандорж 

2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр


http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_52.html

Сайд саад байх ёсгүй


Сайд саад байх ёсгүй

Багш нар нь багшийн ордны гадна багшийн төлөө тэмцэн ажиллаж, дагжин зүтгэж байхад багш бус нь багшийн оронд намилзаж байх, энэ улсад. Энэ улс ингэж л дордсон байна.

Ингэж доройтсныг сайд нь хүртэл сайтар ухаарч барьж ойлгохгүй байх, энэ салбарт. Энэ салбар ингэж л салбаасан байна.

Ийм л сайдтай байна. Тийм л саадтай байна, багш нар бид.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_91.html

Энэ нь шударга биз дээ! Энэ нь соёл биз дээ!

Энэ нь шударга биз дээ! Энэ нь соёл биз дээ!

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөний төлөөлөл болсон цалин нэмүүлэх хороо хэлэлцээрээ " 2018 оны 1 дүгээр сараас эхлэн багш бүрт сар бүр 12 доошгүй хувиар бодож урамшуулал, нэмэгдэл олгох"-оор тохирсон.Үүнийг сайд,дарга, талууд бүгд мэднэ,гэрчилнэ. Гэтэл энэ талаарх засгийн газрын тогтоолд "15 хүртэл буюу 15 дээшгүй" гэж нохойтсон байна. Энэ бол хууран мэхлэлт юм. Хэлэлцээр, тохиролцооны ёс зүйгүй хэрэг юм, бас.

"Багш нар тэмцлээ нэг зогсоочихоор 20 жил дотор дахиад өндийддөггүй" гэсэн тэдний бодол үеэ өнгөөрсөн шүү. 

Багш нар одоо их өөр болсон. Тэд багш мэргэжлээ шавраас татаж гаргах, багшийг ядуурлаас салгахын төлөө "асаалттай танк" шиг тэмцэхэд бэлэн байдаг болсон шүү.

Тэгэхээр хэлэлцээр ёсоор "тэд тогтоолоо засах, эсвэл багш нар тэмцлээ өрнүүлэх" гэсэн хоёр л салаа зам харагдаж байна.

Энэ нь шударга биз дээ! Энэ нь соёл биз дээ!

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_6.html

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Thursday, January 4, 2018

"Багшийн тэтгэврийн нас эмэгтэй 50, эрэгтэй 55"


"Багшийн тэтгэврийн нас эмэгтэй 50, эрэгтэй 55"

"Багшийн тэтгэврийн насыг эмэгтэй 50, эрэгтэй 55" гэж монголын багш нар онц их хурлаараа тогтсон. Одоо үүний эрх зүйн орчин, хуулийн заалтыг бид хамтдаа 2018 онд бий болгоно.
Үүний төлөө залуу, дунд, ахмад, тэтгэвэрт гарсан гэлгүй хамтдаа байх ёстой. Учир нь энэ бидний туулах л зам. Үүнийг туулахад бидэнд зөвхөн цагийн л ялгаа бий. Бид бүгд энэ нэгэн ижил замыг туулна.

Ижил  нэгэн замыг багш бүр ижилхэн туулах тул иймд  энэ үйлсийн төлөө дөрвөн түмэн багш, хамтдаа.

 Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр


 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_4.ht

"Багшийн тэтгэврийн нас эмэгтэй 50, эрэгтэй 55"



"Багшийн тэтгэврийн нас эмэгтэй 50, эрэгтэй 55"

"Багшийн тэтгэврийн насыг эмэгтэй 50, эрэгтэй 55" гэж монголын багш нар онц их хурлаараа тогтсон. Одоо үүний эрх зүйн орчин, хуулийн заалтыг бид хамтдаа 2018 онд бий болгоно.
Үүний төлөө залуу, дунд, ахмад, тэтгэвэрт гарсан гэлгүй хамтдаа байх ёстой. Учир нь энэ бидний туулах л зам. Үүнийг туулахад бидэнд зөвхөн цагийн л ялгаа бий. Бид бүгд энэ нэгэн ижил замыг туулна.

Ижил  нэгэн замыг багш бүр ижилхэн туулах тул иймд  энэ үйлсийн төлөө дөрвөн түмэн багш, хамтдаа.

 Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр


 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_4.ht

Багшийн ордон утгагүй ордон биш

Багшийн ордон утгагүй ордон биш
харин багш нарын ордон байх ёстой
Багшийн ордны анхны төслийг бичиж явлаа. Японы засгийн газрын тусламжаар босох энэ төсөлд энэ ордон уг нь багшийн ордон байв. Түүнд багш л үйлчилгээ явуулахаар ордон байлаа. Гэтэл баригдаж дуусангуут л анхны энэ утга алга болж билээ. Харин тэр бохир бизнесийн золиос болж эхэлсэн юм.
Одоо тэр ордонд нэгдүгээрт багш хүн алга. Хоёрдугаарт багш гэж хийрхэн мөнгө хөөгчид их байна, харин багшийн төлөө гэсэн нь нэг ч алга.
Тэгэхээр багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, МБН-ийн нэгдлээс тэнд нэг өрөөтэй болох шаардлага бол маш зөв.
Багшийн ордны гадаа багш нар зогсож байна. Дотор нь харин багш бус нь оршиж байна. Энэ нь зүгээр л утгагүй, бохир, марзан хэрэг юм. Үүнийг утгатай болгох ёстой.
Эсвэл багшаар овоглосон энэ ордоноос багшийн авч хаяж, харин утгагүй ордон гэж нэрлэмээр ч юм уу?

 Ц.Лувсандорж 

2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Ц.Лувсандорж 

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...